НҮБ: Дэлхий даяар дүрвэгсдийн тоо 110 саяд дөхжээ
Дэлхий даяар цэргийн мөргөлдөөн, мөрдлөг хавчлага, хүчирхийлэл, хүний эрхийн зөрчлийн улмаас эх орноо орхин явахаас өөр аргагүйд хүрсэн хүний тоо 110 саяд дөхөж байна гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын жилийн тайланд дурджээ.
2023-06-15
Украинаас өргөж авсан охин насанд хүрсэн одой байжээ
Эхнэр нөхөр Грейс, Кристина Барнетт нар нэлээд хэдэн жилийн өмнө Украйнаас Наташа гэдэг жаахан охиныг өргөж авчээ. Гэхдээ охиныг хоёр жилийн өмнө л Америкт авчрах боломж олдож. Барнеттынхан бол Наташагийн хоёр дахь асран хүмүүжүүлэгч гэр бүл аж. Эхнийх нь зургаан настай охиныг өсгөн хүмүүжүүлж чадахгүй нь гээд буцаагаад асрамжийн газар нь өгсөн байна.
2023-06-14
Хорт хавдрын эсрэг тэмцэлд ялагдсан ч сайн сайханд итгэсээр
Холливудын од жүжигчин Дольф Лундгрен сүүлийн найман жилийн хорт хавдартай тэмцэж байна. Эмч нар түүний бөөрөнд хорт хавдар байгааг анх 2015 онд илрүүлжээ. Хэдийгээр эмчилгээ хийлгэсэн ч 2020 онд өвчин сэдэрч, бөөр, элгэнд нь зургаан үсэрхийлэл илэрсэн байна.
2023-06-13
Украины мөргөлдөөнтэй холбоотойгоор ОХУ, АНУ цөмийн зэвсгээ нэмэгдүүлжээ
АНУ, Орос, Их Британи, Франц, Хятад, Энэтхэг, Пакистан, Хойд Солонгос, Израиль зэрэг цөмийн зэвсэгтэй эдгээр есөн улс цөмийн цэнэгт хошуу бүхий шинэ зэвсгийн системийг байрлуулах замаар цөмийн зэвсгээ улам боловсронгуй болгосоор байна. Энэ тухай Стокгольмын Энх тайвны судалгааны хүрээлэнгийн (SIPRI) тайланд дурджээ.
2023-06-13
Ханхүү Харри шүүх хурал дээр хааны адуучны хүү биш гэдгээ мэдэгдэв
Ханхүү Харри "Daily Mirror" сонины нийтлэгчийн эсрэг шүүх хуралд оролцохоор Лондонд хүрэлцэн иржээ.
Тэрээр мэдүүлэг өгөх үеэрээ Диана гүнжийн амраг, хааны морины багш офицер Жэймс Хьюитт түүний эцэг байж магадгүй гэсэн цуурхалд тайлбар хийхийн зэрэгцээ Английн засгийн газрыг муулжээ.
2023-06-07
Цонхоо хааж унтах нь эрүүл мэндэд илүү эерэг нөлөө үзүүлнэ
Шөнө цонхоо хааж унтах нь стрессийг бууруулж, цусан дахь өөх тосны хэмжээ ихсэхээс сэргийлдэг болохыг Германы Йоханн Гутенбергийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Судалгааны дүнг Noise & Health сэтгүүлд нийтэлсэн байна.
2023-06-05