Олон улсын уулчдын холбооноос Канад улсын Эдмонтон хотод энэ сарын 16-18-нд зохион байгуулсан мөсөнд авиралтын ДАШТ-д Монголын тамирчид өрсөлдсөн. Тэднээс шагналын салхи хагалж хурдны төрөлд “Сутайн бор” клуб, Монголын уулчдын үндэсний холбооны тамирчин, ОУХМ Н.Хэрлэн мөнгөн медалийн эзэн боллоо. Тэгвэл эмэгтэйчүүдээс спортын мастер Н.Сэлэнгэ ахынхаа амжилтыг буухиалж, хүрэл медаль хүртэв. Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн манай авирагчдаас “Дэлхийн цом”-ын алт, мөнгөн медальт, ОУХМ Ч.Мандахбаяр, спортын мастер О.Сайханжаргал нар шагналт байрт шалгарлаа.