Хүүхдүүд гадаа тоглож байгаад үе үе амандаа шороо хийдэг дээ. Настайчуудын яриагаар бол аминдэмийн дутагдалд орсон хүүхэд байгалийн зөнгөөрөө элс, шороо долоож, эрүүлжиж байгаа нь тэр юм . Тэгвэл Угандагийн ойн шимпанзенууд үе үе шавар иддэг нь мөн л аминдэмийн дутагдлаа нөхөх зорилготой гэж Оксфордын их сургуулийн судлаачид мэдээлсэн байна. Тэд Угандагийн Будонго дахь шимпанзенуудын идэш тэжээл, амьдралын хэв маягийг судалжээ. Тэдгээр амьтан хооллосныхоо дараа заавал шавар долоодог байсан нь анхаарал татжээ. Тэгээд гуравдугаар хоол буюу “амттан” болсон шаврыг нь судлахад аминдэмээр баялгаас гадна хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг дэмждэг элдэв эрдэс бодисоор баялаг байсан гэнэ. Үүнээс үүдэн шимпанзе гэдэс дотроо цэвэрлэж, эрдэс бодисоо нөхөхийн тулд шавар иддэг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.