Айн-Жалудын домог
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэж байна. 2010 оны БАЛДОРЖ шагналд сэтгүүлч, зохиолч Баасангийн Номинчимэд “Айн Жалудын домог”, “Энэтхэг дэх Их монголчуудын түүх” нийтлэлээрээ “Шилдэг-10”-т шалгарсан юм.
2025-12-10
Эзгүйрсэн сумдын эдийн засаг, нийгмийн хөгжлийг ярих нь илүүц болжээ
Монгол Улсын өнөөгийн сумдыг 1920 оноос байгуулсан гэж үздэг. Улмаар 1931 онд анхны 13 аймаг, тэдгээрийн 310 орчим сумыг шинэ бүтцээр байгуулжээ. Эл ажилд тухайн үеийн ЗХУ-ын мэргэжилтнүүд гар бие оролцож, манай орны өнцөг булан бүрээс бүх төрлийн түүхий эдийг бэлтгэн, татан төвлөрүүлэхийг зорьсон байна. Өөрөөр хэлбэл, орос “ах нар” Хөвсгөлийн тайгаас ангийн үс, загас, Архангайгаас сүү, цагаан идээ, Ховдоос аргаль, угалзын арьс шир, эвэр тэргүүтнийг бэлтгүүлэх, төвлөрүүлэх зорилгоор сумдыг маш нарийн төлөвлөсөн буюу газар нутаг, байгалийн баялаг, ан амьтан, малын төрөл, зүйлийг бүрэн хамруулж хуваасан гэдэг.
2025-12-10
Эх баригчийн бие даан ажиллах нөхцөлөөр хангая
Эх баригчийг бие даасан тусламж, үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтэн гэж олон улсад тодорхойлдог. Тиймдээ ч эл тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулж чадвал эхийн эндэгдэл, амьгүй төрөлтөөс 60 хувь сэргийлэх боломжтой гэж үздэг юм. Харин манай улсад төрөлтийн ердөө 3.3 хувийг эх баригчид бие даан удирдаж, жирэмсний хяналтын 17 хувьд л тусламж үзүүлж байгааг өнгөрсөн сард Эрүүл мэндийн яаманд болсон “Эх баригчаар гүйцэтгүүлэх эх, нярай, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” хэлэлцүүлгийн үеэр онцолсныг энд дурдъя.
2025-12-08
Албадан нүүлгэлт: “Үүрээ эвдүүлсэн шоргоолж”
Олон улсын хүний эрхийн Эмнести интернэшнл байгууллагаас хүний эрхийн сургалт зохион байгуулах бүртээ, орон байртай байх эрхийн чиглэлээрх хурал цуглаанд оролцох болгондоо нэг түүхийг байнга давтаж ярьдаг юм билээ. Энэ бол албадан нүүлгэлтэд өртөж, эд хөрөнгө, бие сэтгэлээрээ хохирсон нэгний гунигт түүх. Харамсалтай нь, Монгол Улсын гурван шатны шүүхээс эл иргэний гаргасан нэхэмжлэлийг хангахгүй орхисон байдаг. Үүнийг судлаачид Монголд хүний эрх, эрх чөлөө хэрхэн үнэгүйдсэн, хамгаалах үүрэгтэй институт ямар сул дорой байгааг илтгэсэн бодит явдал хэмээн тодотгодог.
2025-12-06
Хөөрхий дөө, ХҮН нам
Боловсролтой, нэр цэвэр залуусаас бүрдсэн, улс төрд шинэ салхи үлээлгэх гуравдагч хүчин хэмээн ХҮН намд олон нийт итгэдэг байлаа. Тийм ч учраас 2024 оны сонгуулиар энэ намд 145 мянга гаруй хүн саналаа өгч, жагсаалтаар зургаан гишүүн парламентад сонгож өгсөн. Харин Ж.Золжаргал, П.Наранбаяр нар тойрогт хүч үзэж, сонгогчдын шууд саналаар УИХын гишүүн болж байв.
2025-12-05
Сургуулиудыг журмаар биш, дарга нарын тааллаар хааж, нээж байна
Хэдхэн хоногийн өмнө л улс нийтээрээ ханиад, томуунд дарлуулж, болохоо байлаа хэмээгээд сургуулиудаа хаасан. Цахимд шилжүүлүүт дэгдэлтийн түвшинд хүрээд байсан өнөөх ханиад, хатгалгаа нь ч дарагдаад, өргөс авсан мэт байхгүй болчхов уу, яав.
2025-12-05
Гашуун нүүдэл- Газраа өгсөн иргэдэд 12 000 айлын орон сууц хүртээлгүй юу
Сэлбэ дэд төв төслийн хүрээнд дуу алдмаар гоё сайхан бүтээн байгуулалт өрнөж, үнэхээр “20 минутын хот” сүндэрлэхийг үгүйсгэхгүй. Тийм ч болоосой хэмээн хүснэ. Гагцхүү гоё ганганы ард хүний эрх бүү хохироосой, нулимс урсгасан гашуун нүүдэл битгий ар араасаа цувраасай гэсэн үүднээс unuudur.mn сайт дахин төлөвлөлтөд хамрагдаж, хамаг бүхнээ алдсан иргэний дуу хоолойг хүргэхээр бэлтгэлээ.
2025-12-04
Барилгынханд “барьцаалагдсан” ипотек
Д.Баяраа эхнэр, гурван хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд амьдардаг. Тэрбээр сардаа 1.8 сая төгрөгийн цалинтай, хувийн байгууллагад ажилладаг жирийн нэг залуу. Харин түүний болон эхнэр, хүүхдүүдийнх нь мөрөөдөл дулаахан, тухлаг байранд амьдрах. Өөрийн газар дээрээ амины орон сууц барих гэтэл өртөг зардал нь орон сууцынхтай дүйцэхүйц өндөр гарч. Иймд хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгт ойр орон сууцад л орохыг зорих болжээ.
2025-12-04
Монголын нийгэм хүүхдэд үл хайхрах хүчирхийлэл үйлдэхийг “зөвшөөрдөг”
Хүүхдийн хүчирхийллийн дөрвөн янзын хэлбэр бий. Энэ нь бие махбодын, сэтгэл санааны, бэл гийн болон үл хайхрах хүчирхийлэл юм. Үүн дотроос монгол хүүхдүүд үл хайхрах хүчирхийлэлд хамгийн их өртдөг гэсэн судалгаа байдаг. Жилийн аль ч үед бүртгэгддэг хүүхдийн хүчирхийллийн талаарх тоон мэдээнд үл хайхрах нь өндөр хувьтай хэ вээр. Харин үүнийг томчууд төдийлөн ойшоодоггүй.
2025-12-03
Хувь тэнцүүлэх сонголт
Монголын ардчилал 20 жилийнхээ босгон дээр шинэ сонголт, шинэ сорилын өмнө ирлээ. Энэ нь олигархжсан, бүлэглэлүүдэд үйлчилж тэрбумтан төрүүлдэг одоогийн төрийн бүдүүвчийг ардчилсан төрийн байгууламжаар задлах тайван замын хувьсгал юм. Ийм хувьсгал хийх үгүй нь, хийлээ гэхэд үр дүнд хүрэх эсэх нь гишүү дийн өнөөдрөөс хэлэлцэх УИХ-ын Сонгуулийн ту хай хуулиас шууд хамаарна. Сонгуулийн хуулийг өөрчилж байсан туршлага Монголын парламентад бий. Харамсалтай нь, тэр болгонд улс орон, ард тү мэнд тустайг нь бус, аль болох өөрсдөө сонгогдох магадлалтайг нь хуульчилж ирсэн билээ.
Нэг
2025-12-03
Ардын нам уу, ардчилсан парламент уу
УИХ шинэ даргатай болоод хоёр долоо хонож байна. Аль нэг намын дарга парламентын спикерээр ажиллах нь буруу хэмээн сөрөг хүч ний зүгээс эсэргүүцсэн ч олонх шийдвэрээ гаргасан. МАН-ын шинэ цагийн түүхэн дэх хамгийн залуу дарга хэмээн Н.Учралыг тодотгож буй.
2025-12-03
Нулимстай нүүдэл: Ганц дайчин ганцаардахгүй
Дээрмийн сонгодог хувилбар нь 2017-2019 онд өрнөсөн. Сүхбаатар дүүргийн иргэд дээрх онд нийслэлийн дахин төлөвлөлтөд орж, газраа өгч эхэлсэн. Азийн хөгжлийн банк (АХБ)-ны ГАДИП буюу Улаанбаатар хотын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, инженерийн шугам сүлжээ, нийтийн үйлчилгээ, орон сууцжуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой урт хугацааны хөтөлбөр нь газар чөлөөлөхөд нөхөн олгох төлбөрийг гаргасан. Харамсалтай нь, хөтөлбөрийн зарим монгол ажилтнууд тухайн үед Сэлбэ орчмын айлуудын газрыг нэг ам.метрийг нь 60 000, Баянхошууны өрхүүдийн газрыг 45 000 төгрөгөөр үнэлэх зар тарааж, хэт бага мөнгө авахыг тулгасан байдаг. Улмаар “Тэгш Сонголт” ХХК-аас иргэдийн газар байшинд зөвшөөрөлгүй гэнэтийн үнэлгээ хийж, айлуудын 1 метр квадрат газрыг 60 000 төгрөгөөр үнэлснээс гадна хашаа байшингийн хэмжээг илт бууруулж тооцсон гэдэг.
2025-12-02
Эмийн чанар, аюулгүй байдал авлигаас үүдэн алсарч байна
Улс орон даяар ханиад, томуу дэгдэж, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хичээлийг цахимд шилжүүллээ. Ингэснээр сайн үр дүнд хүрч байгаагүй, “Ковид-19”-ийн үеэр эл аргаар хичээллэсний горыг амссан хүүхдүүд мэдлэгийн хоцрогдолтой болсныг хэн хүнгүй мэдэж байгаа. Гэвч үүнийг үл ойшоон Боловсролын яамнаас бага, дунд ангийнхны хи чээлийг цахимаар явуулахаар болов.
2025-12-02
Шатахууны сав тойрсон айдастай амьдрал
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрладаг ерөнхий боловсролын 14 дү гээр сургуулийнхан хажуу бөөрөндөө “наалдсан” “Шунхлай” шатахуун түгээх станц (ШТС)-ыг нүүлгэх гэж сүүлийн хэдэн жил тэмцээд хүчрэхгүй өдий хүрэв.
2025-12-02
ХДХВ/ДОХ-ын өмнө хүн төрөлхтөн хүчгүй хэвээрээ байна
Анагаах ухааны хөгжил өдгөө оргилдоо хүрч, хүнээс хүн “бүтээж” буй гэх ч өнөө хэр нь ХДХВ/ДОХ-ын өмнө нийтээрээ хүчин мөхөс хэвээрээ л байна. Дэлхийн эрдэмтэд цаг минуттай уралдан шинэ эм, вакцин, биобэлдмэл гарган авч, туршиж, хэрэглээнд нэвтрүүлж байгаа ч ДОХ-ыг бүрэн эмчлэх аргыг олж чадаагүй гэсэн үг. ДЭМБ-аас уг өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд тэмдэглэх санаачилгыг 1988 онд гаргаж, тэр цагаас хойш улс орнууд ДОХ-ын эсрэг хариу арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлсээр ирэв.
2025-12-01
Эрчим хүчний импортын хамаарлыг бууруулах ажил удаашралтай байна
Үүнээс жил бүр 1000-1500 айлыг эрчим хүчээр хангадаг ч Улаанбаатарт “харанхуй айл” байсаар. Айл өрх нэг бүрээ эрчим хүчээр хангаж чадахгүй байгаа бид томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжийн “тогны” асуудлыг шийдэх, импортын хамааралгүй болох талаар яриад ч нэмэргүй гэсэн үг. Гэхдээ л орхиж болохгүй, хэлэлцэж байх сэдэв учраас ахиад л импортын хамаарлыг хэрхэн бууруулж, эрчим хүчний салбараа яаж хөгжүүлэх тухай дурдъя.
2025-11-28
Хүүхдүүдээ хорьж, ханиад, томуутай “тэмцдэг” улс Монголоос өөр байхгүй
Сайд, дарга нарын хийж чаддаг ганц ажил нь сургууль, цэцэрлэгийг хаах, хүүхдүүдийн урлагийн үзлэг, шинэ жил, спортын арга хэмжээг хориглох явдал. Нийгмийн аливаа асуудлыг шийдэх, халдварт өвчний эсрэг хариу арга хэмжээ авах, түгжрэлийг бууруулах зэрэгт энэ л аргаа ашигладаг, өөр шийдэл тэдэнд угаасаа байхгүй. Хэдэн жилийн өмнө хүйтэрлээ гээд хичээл сургалтаа зогсоож л байсан улс шүү дээ. Урагшгүй ноёдод ханиад, томуу бол сайхан шалтаг. Утаатай угаартай, түгжрэлтэй, түмэн асуудалтай Улаанбаатарт өвөл үргэлж л хүйтэн байдаг.
2025-11-28
Эрх ямбаны золиосонд алдагдсан боломж
Монгол Улс олон намын систем бүхий ардчилсан тогтолцоонд шилжээд хэдийн 30 гаруй жилийг үджээ. Хүнээр бол насанд хүрч, үзэл бодол нь төлөвших хангалттай хугацаа. Гэвч төрийн жолоо атгаж, түмний өмнөөс бодлого батлах учиртай тү шээд маань өнөө хэр урт хугацааны тооцоо, судалгаатай шийдвэр ховорхон гаргадаг. Тэд иргэдийн эрх, эрх чөлөөг хангахын оронд өдөр тутмын амьдралд нь сөргөөр нөлөөлж, гай болох шийдвэр л гаргах нь түгээмэл.
2025-11-28