Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Монголын буудагчид багийн төрөлд дэлхийн аварга боллоо 

ХБНГУ-ын Зуль хотод болсон буудлага спортын залуучуудын ДАШТ-д Гавь­яат дасгалжуулагч Л.Ундралбатын удирд­­­­­лагад манай улсын тамирчид онч сорив. Эмэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны дасгалд Монголын баг түрүүлж, анхны алтан медалийг эх орондоо авчирлаа.
2026-06-30

Г.Дамдинням: 2026 оны намарт багтаан ногдол ашиг олгож эхлэх Монголын талын байр суурийг илэрхийллээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр Рио Тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартоныг хүлээн авч уулзаж Оюу толгой төслийн талаар санал солилцов.
2026-06-30

Туул голын усны түвшин эрс нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ 

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинат орчмын Туул голын усны түвшин эрс нэмэгдсэний улмаас авто замын зорчих хэсэг цөмөрч, ойролцоох айл өрх, аж ахуйн нэгжүүд усанд автах эрсдэл үүсээд байна. Үүнтэй холбогдуулан тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар болон хорооны ажилтан, албан хаагчид эрсдэлтэй бүсэд оршин суудаг айл өрхүүдэд нүүх мэдэгдэл хүргүүлж, аюулгүй байршилд шилжүүлэх арга хэмжээ зохион байгуулж эхэллээ.
2026-06-30

Дараа жилээс бөхийн допингийн шинжилгээг эх орондоо авдаг болно гэв

Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын дарга, шадар сайд Н.Номтойбаяр энэ жилийн наадмын зохион байгуулалтын асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.
2026-06-30

НҮБ 2027-2036 оныг энх тайвныг бэхжүүлэх олон улсын жил болгон тунхаглав 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганаар Тажикстан улсын санаачилсан “Ирээдүй хойч үеийнхний төлөө энх тайвныг бэхжүүлэх олон улсын арван жил” тогтоолыг баталлаа. Уг тогтоолын дагуу 2027-2036 оныг энх тайвныг бэхжүүлэх, яриа хэлэлцээ, эвлэрлийг урамшуулах, шийдвэр гаргах түвшинд үе хоорондын хамтын ажиллагааг дэмжих олон улсын 10 жил болгон зарлаж байна.
2026-06-30

Улаанбаатарт олгосон газрын асуудлаар хяналтын сонсгол хийнэ 

УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн ээлжит хуралдаанаар хоёр асуудал хэлэлцжээ. Ц.Баатархүү тэргүүтэй 35 гишүүн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотын газар олголтын асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төсөл өргөн барьсан. Энэ талаараа дээрх гишүүн бүлэгтээ мэдээлэл хийсэн байна.
2026-06-30

Г.Дамдинням: Баяр наадмын үеэр шатахуунтай холбоотой асуудал үүсэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас шатахууны нөхцөл байдал, нийлүүлэлттэй холбоотой мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрбээр "Баяр наадмын үеэр шатахуунтай холбоотой асуудал үүсэхгүй. Орост Монголд хэт хямд үнээр шатахуун нийлүүлээд байна гэдэг дотоод улс төр явагдаж байна. Одоогийн байдлаар нөөцөд асуудал үүсэхгүй. Нийлүүлэлт хэвийн байх ч үнэ тодорхой хэмжээнд үнэ хөдөлнө. Гэхдээ өндөр үнээр өсөхгүй байх тооцоолол яригдаж байна" гэх мэдээллийг өглөө. 
2026-06-30

МУИС-ийнхан таван жилд 1500 өгүүлэл хэвлүүлэх нь 

МУИС судалгааны их сургууль болох зорилт тавиад буй. Үүнийхээ хүрээнд 2030 он гэхэд “Scopus”, “Web of science” зэрэг хяналт өндөртэй мэдээллийн системд бүртгэлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний хоёр сэтгүүлтэй болох зорилго дэвшүүлжээ.
2026-06-30

Нийслэлээс дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин, хамтран ажиллахаар болжээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран бүтээлүүдээсээ бүрдсэн анхны цомог "Хайрын хүч"-ийг гаргаж, бие даасан уран бүтээлчээр 21 дэх жилдээ, "Камертон" хамтлагт 31 дэх жилдээ уран бүтээлээ туурвиж байна. Уран бүтээлийн ойн хүрээнд нийгэмд эерэг өөрчлөлт авчрах уриалга гаргаж, өөрийн хөрөнгө оруулалтаар нийслэлд хүүхдийн цэцэрлэг барих асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагватай өнөөдөр уулзлаа.
2026-06-30

Богдхан ууланд могойтой холбоотой дуудлага нэмэгджээ

Сүүлийн өдрүүдэд Богдхан уулын дархан цаазат газарт бамбай хоншоорт могой ажиглагдах болсон тул аялагч, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026-06-30

Үндсэн эрх нь зөрчигдсөн иргэд Цэцэд гомдол гаргадаг болно

Үндсэн хуулийн цэцийн болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Х.Тэмүүжин, Л.Мөнхбаатар тэргүүтэй 55 гишүүн санаачилснаа өчигдөр өргөн барив. Энэ талаараа тэд мэдээлэл хийсэн юм. Х.Тэмүүжин гишүүн “2003 онд манай улс хүний эрхийг хангах үндэсний бичиг баримтыг анх баталж, үүндээ Үндсэн хуулийн цэц хэмээх байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар тусгасан.
2026-06-30

Эрчим хүчний салбарынхан өнөөдөр ажил хаяна 

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр 08.00 цагаас эхлэн салбарын хэмжээнд албан ёсоор ажил хаяна гэдгээ мэдээллээ. Үүнд ДЦС3, ДЦС-4, УБЦТС, Эрдэнэт Булганы ЦТС зэрэг салбарын голлох байгууллагууд нэгджээ. 
2026-06-30

Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна

Энэ жилийн баяр наадмын зохион байгуулалтын талаарх туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж, дараа дараачийн баяр наадамд ашиглаж, нэгдсэн мэдээллээр ажиллах шаардлагатай байна.
2026-06-30

Азийн цэвдэг судлалын эрдэмтэд Монголд чуулж байна 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тав хоног үргэлжлэх “Азийн цэвдэг судлалын олон улсын III хурал” (ACOP 2026) салбар хуралдаанаар өчигдөр албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн хуралд АНУ, Хятад, Орос, Япон, Канад, Герман зэрэг дэлхийн 25 орны 360 гаруй нэртэй эрдэмтэн, залуу судлаач оролцож байна. Тэд цэвдэг хайлснаас үүсэж буй дэд бүтцийн эрсдэл, усны нөөцийн хомсдол, экосистемийн өөрчлөлт зэрэг дэлхий нийтэд тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, бодлого, шийдвэр гаргагчдад зориулсан санал, зөвлөмж боловсруулах юм. 
2026-06-30

Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр энэ сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас сэрүүн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд нутгийн баруун хэсгээр дунджаас бага, зүүн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох байх төлөвтэй байна.
2026-06-30

545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурлаа

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал өчигдөр Гадаад харилцааны яамны зөвшилцлийн танхимд боллоо. Үүнд гадаадын 120 гаруй хөрөнгө оруулагч оролцсон байна. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал бизнес эрхлэгчдэд зориулсан таатай, тогтвортой орчин бүрдүүлэхийн тулд Засгийн газраас ямар бодлого хэрэгжүүлж буйгаа танилцуулсан юм.
2026-06-30

БЗС-гийн Д.Гардид холбогдох хэргийн шүүх хурлыг товложээ 

Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Гардид холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням долоодугаар сарын 2-нд хэлэлцэхээр товложээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн түүнд холбогдох хэргийг 2022 оны наймдугаар сараас шалгаж, өнгөрсөн тавдугаар сард яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн юм.
2026-06-30

Монголын багийн хувцас шилдэг бүтээлийн жагсаалтад шалгарав

Итали улсын Милан болон Кортина-д’Ампеццо хотод өнгөрсөн хоёрдугаар сарын 6-22-нд зохион байгуулсан өвлийн олимпын XXV наадамд 93 орны 2,871 тамирчин 116 багц медалийн төлөө өрсөлдсөн билээ.
2026-06-29