Улаан буудай, төмсний тариалалт дуусжээ
Улсын хэмжээнд өнгөрсөн баасан гарагийн байдлаар улаан буудай, төмсний тариалалт дууссаныг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Тодруулбал, 315.7 мянган га талбайд улаан буудай, 12.5 мянган га-д төмсний үр суулгаж дууссан бол нийт 530 400 га-д тариалалт хийгээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс буудайн талбайн хэмжээ 59.7 гагаар өссөн дүн бол төмснийх 0.5 мянгаар буурсан дүн гэнэ.
2026-06-29
Байгаль орчны эсрэг гэмт хэргийн улмаас сүүлийн хоёр жилд 25 тэрбумын хохирол учрав
Прокурорын байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг сүүлийн таван жилийн байдлаар судалжээ. Энэ хугацаанд хүрээлэнб уй орчны эсрэг 4105 гэмт хэрэг бүртгэгдэж, 2333-ыг нь шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Гэмт хэргийн 41.1 хувийг хууль бусаар мод бэлтгэх, 31.4-ийг хууль бусаар ашигт малтмал олборлох, 11.1-ийг хууль бусаар ан агнах, наймыг нь байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх хэрэг эзэлжээ.
2026-06-29
Хэт халж буй газруудад болгоомжтой зорчихыг анхааруулав
Европын улс орнуудад ойрын өдрүүдэд хэт халж буйтай холбогдуулан манай улсын Гадаад харилцааны яамнаас иргэддээ сэрэмжлүүлэг хүргэлээ. Тухайн бүс нутагт оршин суугчид болон гадаад улс орнууд руу зорчихоор төлөвлөж буй иргэд, тэр дундаа өндөр настан, бага насны хүүхдүүдийг хэт халуунаас болгоомжилж, аюулгүй байдлыг нь хангахыг анхааруулав.
2026-06-29
Ховд аймагт 958 өрхийн нийт 349766 толгой малд вакцин хийжээ
Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб"-аас өгсөн мэдээллээр Булган, Үенч, Алтай суманд гарсан малын гоц халдварт САТ-1 хэвшлийн шүлхий өвчнөөр нийт 13 голомтод 168 өрхийн 1587 толгой мал өвчилсөн. Үүнээс 134 өрхийн 1400 толгой малыг устгасан байна.
2026-06-29
Газар шилгээхэд уур амьсгалын өөрчлөлт, дулаарал ч “нэмэртэй”
Венесуэлийн нийслэл Каракасын баруун хэсэгт энэ сарын 24 буюу өнгөрсөн лхагва гарагт хоёр удаа 7.2-7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас барилга, байгууламжууд нурж, хэдэн зуун хүн амиа алджээ. АНУ-ын Геологийн судалгааны газрын мэдээлснээр хоёр дахь удаагийн чичиргээ нь илүү хүчтэй байсан бөгөөд нэг минут орчим үргэлжилж, их хэмжээтэй хохирол учруулсан.
2026-06-26
Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржийн хахуулийн хэргийг дахин хэлэлцүүлэх нь
Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдоржийн “Бако констракшн” компанийн гүйцэтгэх захирал Т.Баатарсүрэнгээс хахууль авсан гэх хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр прокурорын эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцлээ. “Бако констракшн” компани нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумд 15 ортой Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг нэг тэрбум 356 сая төгрөгөөр барихаар болж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.
2026-06-26
ХНХЯ, харьяа газрын удирдах албан тушаалтнуудын хэргийг 60 хоногийн дараа шийдвэрлэнэ
Хуучнаар ХНХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан, өдгөө МҮХАҮТ-д эрх бүхий алба хашдаг Л.Батсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Х.Булгантуяагийн зөвлөх, “Хөтөл цемент шохой” ХК-ийн Маркетингийн албаны дарга Э.Баасандорж тэргүүтэй хүмүүст холбогдох авлигын хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцлээ.
2026-06-26
Ирак, Босни Херцеговинийг ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орууллаа
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын ээлжит чуулга уулзалт болж, 200 гаруй орны төлөөлөл, олон улсын байгууллагын ажиглагчид оролцсоныг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. Чуулганаар санхүүгийн системийн тогтвортой, аюулгүй байдалд учирч буй шинэ болон хувьсан өөрчлөгдөж буй эрсдэлийг хэлэлцэж, Канад, Турк улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүү лэхтэй тэмцэх тогтолцооны үр нөлөө, зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлсэн үнэлгээний тайлангуудыг баталлаа.
2026-06-26
“Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.2 жилээр бага”
ХЭҮК-оос монгол эрчүүдийн эрүүл мэнд, сэтгэцийн тулгамдсан асуудал болон боловсролын салбар дахь хүйсийн ялгаатай байдлын талаар өчигдөр мэдээлэл өглөө. ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул энэ үеэр “Манай улсад эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэй чүүдийнхээс 9.2 жилээр бага байна. Нас баралтын дийлэнх шалтгааныг өвчлөл, осол гэмтэл болон амиа хорлолт эзэлдэг. Дэлхийн банкны судалгаагаар эр чүүдийн 59 хувь нь зөвхөн бие нь өвдсөн үедээ л эмнэлэгт ханддагийг тогтоосон.
2026-06-26
“И-Март”-ын VI давхрын гал тогооны өрөөнөөс гал тархжээ
Баянзүрх дүүргийн III хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг, “И-Март” худалдааны төвийн VI давхарт утаа гарч байна гэх дуудлага уржигдар 22.39 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 10, 34, 63, 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, 23.25 цагт галын тархалтыг зогсоон, 00.15 цагт бүрэн унтраасан байна.
2026-06-26
Ногоон нуур орчмын тогтоц, зориулалтыг нь алдагдуулж болохгүй гэв
“20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг, Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах талаар өнгөрсөн оноос ярьж эхэлсэн. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Ногоон нуур орчимд чөлөөлсөн 5.5 га газарт хүүхэд залууст зориулсан тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
2026-06-26