Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Д.Энхтүвшин медалийн төлөө өрсөлдөнө

Японд эхэлсэн “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадамд Монгол Улсаас 303 тамирчин спортын 31 төрөлд ур чадвараа сорьж байна. Тэднээс дасгалжуулагч Д.Оюунтуяагийн удирдлагад спорын гимнастикийн зургаан төрөлд олон улсын хэмжээний мастер Э.Өсөхбаяр олимпын аваргуудтай өрсөлдөж, нийлбэр 73.731 оноотой эхний таван байраас дөрөвт бичигдлээ.
2026-09-24

12 төрлөөр улсын олимпиад зохион байгуулна 

Боловсролын ерөнхий газрын даргын ба­талсан Улсын олимпиад зохион бай­гуулахжурмын дагуу ерөнхий болон дэд хороо уг арга хэмжээг удирдан явуул­даг. Тэгвэл тус хо­роо­ны­­хон хуралдаж, улсын олимпиадын ерөнхий хорооны бү­рэл­­дэхүүний баримтлах чиглэлийг то­дор­хойлж, уялдаа холбоотой ажиллах, 2025-2026 оны хичээлийн жилд зохион байгуулсан улсын болон олон улсын олимпиадуудын нэгдсэн үр дүн, цаашид анхаарах санал зөвлөмжийг боловс­руул­сан байна.
2026-09-24

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

21 дэх жилдээ болж буй энэхүү “Намрын ногоон өдрүүд” өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн үндэсний үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн шинэлэг, олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээр оролцож байна.
2026-09-24

“Балдорж” сангийнхан ээлжит сайн үйлсийн аянаа эхлүүллээ

“Балдорж” сан, “Улаанбаатар зочид буу­дал” ХХК болон Монголын пе­ринаталогийн нийгэмлэг хамтран “Имж эх асаргааг хэрэгжүүлж, дутуу нярайн тусламжийн чанарыг сайжруулах” төсөл хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд ДЭМБ-аас 2025 онд боловсруулсан удирдамжид тулгуурлан эхчүүдэд зориулсан гурван төрлийн ном, гарын авлага, үзүүлэн болон видео контент бэлтгэсэн юм. Мөн асаргаанд шаардлагатай имж эхийн ороолт болон бусад хэрэглэгдэхүүнийг гадаадаас захиалан авчирч бэлтгэжээ.
2026-09-24

Орон сууц захиалгын гэрээгээр залилагчид AI ашиглах болжээ 

Орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн прокурорын газарт ажлын хэсэг байгуулан ажиллаж буй билээ. Прокурорын байгууллагаас хийсэн судалгаагаар улсын хэмжээнд 2779 иргэнд 211.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 76 хүн, 89 хуулийн этгээдэд холбогдох 173 хэрэг байгаа юм.
2026-09-24

Зүүн гурван аймгийн 49 га талбай ой, хээрийн түймэрт 11 удаа өртжээ 

Шадар сайдын баталсан Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх нэгдсэн удирдамжийн дагуу ой, хээрийн түймрийн ерөнхий үнэлгээг Онцгой байдлын ерөнхий газар холбогдох байгууллагуудтай хамтран жил бүр гаргадаг. Энэ удаа нийт 26 жилийн ой, хээрийн түймрийн давтамжийн зургийг боловсруулсан байна. Тодруулбал, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн хиймэл дагуулын мэдээнд үндэслэн боловсруулсан 2000-2025 оны ой, хээрийн түймрийн шатсан талбайн мэдээлэлд орон зайн дүн шинжилгээ хийжээ.
2026-09-24

Монгол орны гуурст ургамлын бүртгэлийг шинэчлэв

Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийнхэн Монгол орны гуурст ургамлын олон янз байдлыг шинэчлэн бүртгэсэн судалгааныхаа үр дүнг танилцууллаа. Биологичид энэ талаарх өгүүллээ олон улсын “Journal of Asia-Pacific biodiversity” сэтгүүлд хэвлүүлж, албан ёсны жагсаалтаа шинэ­ чилсэн байна. 
2026-09-24

Ирэх оны төсвийн төслийн талаарх дүгнэлт, зөвлөмжийг танилцуулна 

Төсвийн ил тод байдал, үр ашигтай зарцуулалтад хяналт тавих, иргэдийг мэдээллээр хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагынхан ирэх оны төсвийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг энэ сарын 25-нд зохион байгуулах гэж байна. 
2026-09-23

Хэвлий хөндийн болон эмэгтэйчүүдийн дурангийн хагалгаа нэвтрүүллээ 

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байсан хэвлийн хөндийн мэс заслын дурангийн иж бүрдэл, нян судлалын шин­жилгээний бүрэн автомат анализатор, нярайн шарлагын аппарат болон бусад багаж, тоног төхөөрөмж суурилууллаа. Нийт 664.8 сая төгрөгийн үнэ бүхий эдгээр тоног төхөөрөмжийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хүлээлгэн өгсөн байна.
2026-09-23

“Онги-Цагаанбургастай”-н төсөлд иргэдээс санал авч байна 

“Онги-Цагаанбургастай” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажилд орон нутгийн иргэдийн оролцоог хангах, санал авах зорилготой уулзалт, хэлэлцүүлгийг Дундговь аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж байна. 
2026-09-23

ШУА-ийн их сургууль таван чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх нь 

Шинжлэх ухааны академийн их сургууль 2026-2027 оны хичээлийн жилд хиймэл оюун, археологи, усны нөөц, усжуулалт, селекц, үрийн аж ахуй гэсэн таван чиглэлээр магистрын хөтөлбөрийн элсэлт авч буйгаа зарлалаа. Эл сургуулийг Засгийн газраас баталсан, Монгол Улсад эрэлттэй болон тэргүүлэх чиглэлийн хүрээнд мэргэжилтэн бэлтгэхээр байгуулж, 2024 онд ашиглалтад оруулсан юм.
2026-09-23

ТАНИЛЦ: "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээвэрт өөрчлөлт орсон 43 чиглэл

Улаанбаатар хотод “Автомашингүй өдөр”-ийг 14 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн арга хэмжээ 2026 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулагдана.
2026-09-23

МАЖХ-ны ерөнхийлөгч С.Баясгаланд оноосон ялыг хэвээр үлдээжээ 

Хуучин нэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан С.Баяс­галанд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хянан хэлэлцлээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч тэрбээр өмгөөлөгчдийнхөө хамт давж заалдах гомдол гаргасан аж. 
2026-09-23

Дэлхийн ур чадварын уралдаан ирэх онд Монголд болно

“WorldSkills Shanghai 2026” буюу Дэлхийн ур чадварын уралдаан БНХАУ-ын Шанхай хотод өчигдөр эхэллээ. Дэлхийн эдийн засаг, санхүү, технологийн томоохон төв болох 24 сая гаруй хүн амттай тус хотод 80 гаруй улсын 1385 оролцогч 64 мэргэжлээр ур чадвараа сорин өрсөлдөх юм.
2026-09-23

Улирлын томууны дархлаажуулалт 49 хувьд хүрчээ

Улсын хэмжээнд улирлын томууны дархлаажуулалт 49 хувьд хүрээд байгааг ЭМЯ-наас мэдээллээ. Тодруулбал, зургаа хүртэлх насны хүүхэд, ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүд гэхчлэн зорилтот бүлгийн 245 108 хүн вакцинд хамрагдаад байгаа аж.
2026-09-22

Тост, Тосон бумбын нурууны экосистемийн үнэ цэнийг таниулна 

ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд манай улс нийт 13 газар бүртгүүлсэн байдаг. Үүнд хамгийн анх 1991 онд Их говийн дархан цаазат газрыг бүртгүүлсэн бол Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг өнөө жил багтаасан билээ.
2026-09-22

Алслагдсан бүсэд дунд багтаамжийн 46 автобус явуулахаар төлөвлөжээ 

Нийтийн тээврийн үйлчилгээ огт хүрдэггүй, алслагдсан бүсэд автобусны 16 чиглэл шинээр нээхээр болсныг нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэв. Тухайн бүсэд 363 мянга гаруй иргэн амьдарч буй бөгөөд тэдэнд зориулж 46 автобус үйлчилгээнд гаргахаар бэлдэж байгаа гэнэ. Үүний хүрээнд авто замын сүлжээг 27.3 км тэлэх нь. Энэ талаар хотын дарга Б.Пүрэвдагва “Автомашины тоог бууруулахгүйгээр хэчнээн зам тавиад түгжрэл багасахгүй.
2026-09-22

2027 оны төсвийн төсөлд 16,000 өрхийг зургаан хувийн ипотекийн зээлд хамруулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Соёлын төв өргөөнд ахмадуудтай уулзаж /2026.09.22/ Засгийн газраас ахмад настны талаар хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрээ танилцуулж, санал хүсэлтийг нь сонсов. 
2026-09-22