Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

“Ноорог”-ийн ажилтан А.О-г цагдан хорихоор шийдвэрлэв

Цагдаагийн байгууллагаас энэ сарын 17-18-нд шилжих шөнө Noorog.mn сайтын редакцад нэгжлэг хийж, техник хэрэгслийг нь хурааж, ажилтнуудыг нь саатуулан байцаасан хэрэг гарсан.
2025-03-24

Монголын анхны 3D виртуал сургуулийг хөгжүүлэх ажлыг эхлүүлжээ

Монгол Улсын Боловсролын яам, Монгол Улсын Их Сургууль хамтран Монголын анхны 3D виртуал сургуулийг хөгжүүлэх ажлыг эхлүүлэн анхны хувилбараа танилцууллаа. Энэхүү виртуал сургууль нь дижитал шилжилтийн нэгэн жишээ болоод зогсохгүй боловсролын салбарт технологийг үр дүнтэй ашиглах шинэ боломжийг нээн өгч байна.
2025-03-24

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гарсан түймэрт таван га талбай өртжээ 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөр­­сөн бямба гарагт буюу энэ сарын 22-нд гарсан түймрийн улмаас таван га талбай шатжээ. Уг хүрээлэнд гал гарсан талаарх мэдээлэл тухайн өдрийн 15.36 цагт онцгой байд­лын алба хаагчдад ирсэн байна. Га­лыг хоёр цагийн дараа бүрэн унтраасан аж. Түймрийн шалтгаан, нөхцөлийг тог­­тоохоор ажиллаж буйг нийслэлийн Онц­­­гой байдлын газраас мэдээлэв. 
2025-03-24

Сэлбэ голын далан сэтэрч шар усны үерийн ус айлуудын хашаа руу оржээ

“Сэлбэ” голын далан сэтэрч шар усны үерийн ус айлуудын хашаа руу ор
2025-03-24

Бүсийн нислэгийн удирдлагын нөөц төвийг байгуулах шаардлагатай гэв

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсад 2025 оны гуравдугаар сарын 17-21-ний өдрүүдэд ажилласан Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Ази номхон далайн бүсийн төвийн Иргэний Нисэхийн аюулгүй байдлын хэрэгжилт хариуцсан Сусанта Ди Сильва, Техникийн туслалцаа хариуцсан Ражу Шреста нарыг хүлээн авч уулзлаа.
2025-03-24

Ихэнх нутгаар үүлшинэ

Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө говийн бүс нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2…+3 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +16…+21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +11…+16 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна
2025-03-24

Хүүхэдтэйгээ эергээр ярилцахыг зөвлөв

Бага насны хүүхэдтэй эергээр ярилцах нь тэдний өөр­төө итгэх итгэл, сэтгэл зүйн тогтвортой байдал, гэр бүлийн харилцааг бэхжүүлэхэд маш чухал нөлөө үзүүл­­дэг юм байна.
2025-03-23

Сургуулийн хүнсний хангамжийг сайжруулах шийдлийг эрэлхийлэх нь 

Хүнсний салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, инновацын шинэлэг шийдлийг шалгаруулах хакатоныг нийслэлийн Бизнес, инновацын газар, хүнсний эрүүл ахуйн зөвлөх үйлчилгээний “Магнафлок”, дижитал маркетингийн “Юу Жи Си глобал партнерс” компанийнхан хамтран зохион байгуулахаар болжээ. Хакатоны бүртгэл энэ сарын 23-ныг дуустал үргэлжлэх аж.
2025-03-22

А.Нармандах: Ус зайлуулах, хулгайд өртөхөөс сэргийлэх функцтэй, газар хөдлөлт бүртгэх станцыг хянах систем бүтээлээ

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын Техник, технологийн лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, инженер А.Нармандахтай ярилцлаа.
2025-03-22

Бүх нийтийн их цэвэрлэгээ маргааш эхэлнэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд нийт зургаан их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22-ны өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулна
2025-03-21

Гурван аймагт цөлжилтийг сааруулах туршилт, судалгаа хийж байна

ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хү­рээ­лэн­гийн цөлжилтийн судалгааны сал­ба­рынхан бай­галийн бүсчлэлээрээ ял­гаа­тай гурван өөр газарт байгуулсан суурин су­далгааны төвдөө туршилт, судалгаа идэвх­­тэй хийж байгаагаа мэдээллээ.
2025-03-21

Гэмтлийн яаралтай тусламжийг Монгол-Японы эмнэлэгт үзүүлэхээр болжээ 

АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эм­­нэ­лэгт гэмтлийн яаралтай тусламжийг харь­яа­­лал харгалзахгүйгээр 24 цагийн турш үзүү­лэ­хээр болжээ. Тус эмнэлгийнхэн төрөлж­сөн на­рийн мэргэжлийн чиглэлд Гэмтэл, согог суд­лалын үндэсний төв (ГССҮТ)-тэй хамтарч ажил­лахаар болсон байна.
2025-03-21

Шинэжинст сумаас илрүүлсэн хадны оршуулгыг судлахад АНУ, Японтой хамтарна 

ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сур­­гуулийн Түүх, соёл, аялал жуулч­ла­лын тэнхимийн судалгааны багийн нэр бү­хий суд­­лаач, археологичид Баян­хон­гор айм­гийн Шинэжинст сумын нутагт 2023 оны хавар хадны оршуулгыг авран хам­­­­гаалах малтлага, судалгаа хийсэн би­лээ.
2025-03-21

Ой хээрийн түймэрт 6937 бог, 569 бод мал өртжээ

Ой, хээрийн болон шар өвсний түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар нар мэдээлэл хийлээ.
2025-03-21

Ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхлэв 

Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн Ар мухар гэдэг газарт өчигдөр 12.30 цагт хээрийн түймэр гарчээ. Дууд­­­ла­гын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хааг­чид болон орон нут­гийн иргэд унтраахаар ажил­лаж буй та­лаар ОБЕГ-аас мэдээлсэн юм.
2025-03-21

Таван чиглэлд нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг үе шаттай өргөтгөнө

лаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр богино, дунд, урт хугацаанд 10 бүлэг, 79 цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд богино хугацаанд хэрэгжих 27 байршлын долоон төсөл арга хэмжээг танилцууллаа. Тодруулбал, замын хөдөлгөөний ачаалал ихтэй байршлуудад нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг хоёр үе шаттай өргөтгөж, гэр хороололд нийтийн тээвэр хүртээмжгүй хэсэгт авто зам барьснаар Улаанбаатар хотын түгжрэл 31.7 хувиар буурах тооцоолол бүхий төслийг нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Эрдэмтдийн зөвлөл танилцуулав.
2025-03-21

Наурызын баярыг өргөн хүрээнд тэмдэглэнэ 

Казах түмний уламжлалт Нау­ры­зын баярыг энэ жил нийслэлд нэ­лээд өр­­гөн хүрээнд тэмдэглэхээр бол­жээ. Ту­хайл­­бал, Д.Сүхбаатарын тал­байд “Нау­­рызын баяр-2025” арга хэмжээ зо­хион байгуулахаар төлөв­лөсөн байна.
2025-03-21