2024 он хамгийн дулаан хоёр дахь жилээр бүртгэгджээ
Монгол орны өнгөрсөн жилийн цаг агаарын нөхцөл байдлын тоймыг Цаг уур, орчны шинжилгээний газрынхан өчигдөр танилцууллаа. Тус газрынхны мэдээлснээр өнгөрсөн жил нь 1940 оноос хойших хоёр дахь дулаан жилээр бүртгэгдсэн байна. Тухайлбал, агаарын дундаж температур олон жилийн дунджаас 2.5 хэмээр дулаан байж.
2025-01-28
Ш.Энхтуяа: Аминокомплексийг ядаргаа тайлах, дархлаа дэмжих зориулалтаар хэрэглэдэггүй
“Ядраад байна, нойргүй болчихлоо. Архаг ядаргаанд юу сайн бэ” гэх асуултад өрхийн эмч, хувийн эмнэлгийнхэн, эмийн санч нар ихэвчлэн аминокомплекс санал болгодог. Архаг ядаргаанд зургаан сард нэг удаа, дархлаа дэмжих зорилгоор жил бүр хийлгэхэд сайн гэж зөвлөдөг. Гэтэл иргэдийн өргөн хэрэглэх болсон энэхүү аминхүчлийн нэгдэл нь эмд мэдрэг, харшилтай хүмүүст гаж нөлөө үзүүлээд зогсохгүй аминд нь хүртэл аюултай болохыг клиникийн профессор, эмнэл зүйн эм судлаач Ш.Энхтуяа сэрэмжлүүллээ.
2025-01-28
Өгий нуурт өвлийн наадам болно
Архангай аймагт “Өгий нуур өвлийн наадам-2025” арга хэмжээг хоёрдугаар сарын 1-2-нд зохион байгуулна. Уг наадам нь Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон үндэстний хувцсыг танин мэдүүлэх, өв соёлоо сурталчлах зорилготой гэнэ. Наадмыг хоёрдугаар сарын 1-нд 10 морьтон Төрийн далбааг мандуулснаар нээх юм байна.
2025-01-28
О.Магнай, Э.Болорчулуун тэргүүтэй 11 хүний хэргийг шүүх шийдэж чадах уу
ШӨХТГ-ын дарга, АН-ын дэд дарга асан О.Магнай, нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулуун, тус албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, ШШГЕГ-ын Тусгай ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байгаад өдгөө Хорих ял эдлүүлэх албаны дэд даргаар томилогдсон, хурандаа Б.Цогжаргал, Баянгол дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр хэлэлцэхээр товлоод байв. Гэвч өмгөөлөгч нар нь элдэв хүсэлт гаргаснаар хойшлууллаа.
2025-01-28
Б.Мөнхзул: 11-14 насныхан хүний папиллома вирусний эсрэг вакцинд хамрагдах боломжтой
Умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч хүний папиллома вирус (HPV)-ээс сэргийлэх вакциныг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас улсын хэмжээнд хийж эхэлсэн билээ. Хүйс харгалзахгүй, 11 насныханд хийж буй уг дархлаажуулалтад өдгөө зорилтот бүлгийнхний 27 хувь нь хамрагджээ. Манай улс хүний памиллома вирусний эсрэг вакциныг Дархлаажуулалтын тухай хуулийн хүрээнд үндэсний товлолд хамруулсан. Үүний дагуу дээрх насны 78 000 орчим хүүхэд уг вакциныг заавал хийлгэх заалттай.
2025-01-28
33.7 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ
Прокурорын байгууллагаас 2024 онд хийж хэрэгжүүлсэн ажил, олны анхаарал татсан зарим хэргийн шийдвэрлэлтийн талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Прокурор хуулиар хүлээсэн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд 64 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 1973 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.
2025-01-28
“Бүслэлтийн талх” дурсамжийн үйл ажиллагаа боллоо
Нэгдүгээр сарын 27 бол ОХУ-ын түүхэн дэх чухал өдрүүдийн нэг. Дэлхийн II дайны буюу 1943 оны энэ өдөр Зөвлөлтийн Ленинград (өнөөгийн Санкт-Петербург) хотын бүслэлтийг сэтэлсэн өдөр юм. Энэ бол дэлхийн II дайны шийдвэрлэх мөчүүдийн нэг байсан билээ. Түүхэн үйл явдлыг тохиолдуулан Улаанбаатар дахь “Русский Дом”-д өчигдөр “Бүслэлтийн талх” хэмээх дурсамжийн үйл ажиллагааг зохион байгуулсан юм.
2025-01-27
Зөвлөлтийн дайчдын хөшөөт цогцолборыг сэргээн засаж дуусжээ
Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөг бүрэн засварлаж, өчигдөр нээлээ. Халх голын байлдаанд Монгол, Зөвлөлтийн цэргүүд хамтын хүчээр ялалт байгуулсны 85 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ленинград мужийн зардлаар хөшөөг ийнхүү сэргээн засварласан байна. Нээлтэд ОХУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон бусад албаныхан оролцов.
2025-01-27
Хахууль авч, ЦОБА ХХК-ийнханд газар олгосон хэргийг дахин шийдвэрлүүлнэ
Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын II албаны зохион байгуулагч О.Сайнбаяр, тус албаны гэрээт ажилтан Э.Цэнгэлмаа, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Э.Номинзул, Азийн хөгжпийн банкны Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн мэргэжилтэн М.Сэргэлэн, ЦОБА ХХК-ийн менежер М.Батбаяр, иргэн Ж.Эрдэнэсайхан, А.Сэсэнжав, Б.Давхарбаяр, Б.Анхбаяр нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр боллоо.
2025-01-27