Боксын тамирчид “Дэлхийн цом”-оос медаль хүртлээ
ОХУ-ын Ханты Мансийск хотод зохион байгуулдаг нефтьтэй орнуудын боксын “Дэлхийн цом”-ын уламжлалт тэмцээнд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Отгонбаяр, А.Бат-Очир нарын удирдлагад Монголын тамирчид оролцож, хоёр нь аваргын төлөө шалгарчээ. 22 дахь удаагийн эл тэмцээнд эрэгтэйчүүдээс 60 кг-д ОУХМ Д.Ганболд шагналын салхи хагалж, мөнгөн медаль хүртэв. Түүний дараа 67 кг-д мөн алтан медалийн төлөө тулалдсан Т.Энхтөр дэд байрт шалгарав. Тэгвэл 71 кг-д Б.Мишээлт, 80 кг-д Ө.Төгөлдөр нар тэдний амжилтыг үргэлжлүүлж, хүрэл медаль хүртжээ. Тус тэмцээнд өрсөлдсөн тамирчдаас 2001 онд Ц.Пүрэвдорж эх орондоо хүрэл медальтай ирж байсан юм.
2025-12-12
Монгол тамирчдаас гурав нь Тайландын багт легионероор уралдах нь
Монголын дугуйчид олон улсын уралдааны талбарт амжилтаа батлан харуулсаар байна. Үндэсний шигшээгээс гурван тамирчин ирэх онд Тайландын “Roojay cycling” мэргэжлийн багийнхантай хурд сорих нь. Залуучуудын дэлхийн аварга, ОУХМ Б.Тэгшбаяр 2023 оноос хойш тэдэнтэй хамт уралдаж байгаа. Тэрбээр ирэх улиралд дөрөв дэх жилдээ гэрээгээ шинэчлэн үргэлжлүүлэхээр болжээ.
2025-12-11
Э.Цэлмэг, Я.Батжаргал нар Азийн аварга боллоо
Туркийн Истанбул хотод үргэлжилж буй насанд хүрэгчдийн классик (сонгодог) пауэрлифтингийн Азийн АШТ-д манай улсын баг хүч сорьж байна. Тэднээс М1 ангиллын 105 кг-ын жинд Монголын пауэрлифтингийн холбооны шигшээ багын тамирчин ОУХМ Э.Цэлмэг штангтай суултад 272.5 кг-ыг өргөж, хэвтээ шахалтад 180 кг-ыг шахан алтан медаль хүртсэн бол газраас таталтынхад 295 кг-ыг татаж нийлбэр дүнгээр 747.5 кг-ыг өргөснөөр тивийн аварга боллоо. Түүний амжилтыг буухиалж, Ш.Сапар М1 ангиллын 120, Д.Ганбат М2 ангилалд мөн 120 кг-д нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртэв.
2025-12-10
Легионеруудаар хүч сэлбэсэн багууд ирэх тавдугаар сард аваргаа тодруулна
Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн 2025-2026 оны улирлын тоглолт “M bank arena”-д үргэлжилж байна. Дээд лигт оролцдог эмэгтэйчүүдийн баг эн тэнцүүхэн тэмцээн өрнүүлж буйг талбай дахь өрсөлдөөнөөс үзэгчид харж буй биз ээ. Тамирчин бүрийн авьяас, ур чадвар багаа хожилд хөтөлж, тэргүүлэх эсэх нь тактик, төлөвлөгөөнөөс нь анзаарагддаг. Тэд гадаад, дотоодын туршлагатай дасгалжуулагчдын удирдлагад бэлтгэлээ базааж, тоглох арга барилаа хэрхэн өөрчилж, ямар легионеруудаар хүчээ сэлбэснийг сонирхъё.Одоогийн байдлаар энэ улиралд гурваас оруулж буй дундаж тоогоороо “Этүгэн ирвэсүүд” багийнхан 10.3, “Улаанбаатар амазонс” 8.2, “Аравт” 7.0, “Юна Алтан-од” 5.9, “Пайрэст” 5.8, “Аэдо винкс”-ийн тоглогчид 4.8- аар хошуучилж эхэлсэн
2025-12-09
Б.Энх-Оргил Фабрико Андрадег ялж, дэлхийн аваргын бүсний эзэн болов
Монголын холимог тулаанчдаас “Physical Asia” шоунд улсаа төлөөлж оролцсон Б.Энх-Оргил Тайландын Бангкок хотод Бразилын тамирчин, “Wonder boy” хочтой Фабрико Андрадетай аваргын бүсний төлөө тулалдлаа. Азийн “One championship” холбооны чансаанд IV-т эрэмбэлэгддэг тэрбээр 66 кг-ын жинд тулааны дөрөвдүгээр үед боолтоор буулган авч, ялалт байгуулснаар 26 паундын жинтэй алтан бүс, 50 мянган ам.долларын эзэн болов. Хүнд тулааны дараа үзэгчидтэй “Үгээр хэлэхийн аргагүй байна. Маш их ядарлаа. Одоо харьж амармаар байна.
2025-12-08
М.БОРХҮҮ: Олон улсын тэмцээнд анх оролцохдоо өөрийгөө маш их голсон
Монголын гүйлтийн тэшүүрийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин М.Борхүү сүүлийн үед шорт трекийн төрөлд цахиур хагалж, олон улсын тэмцээнээс медаль хүртэх болсон. Тэрбээр Италийн Турин хотод болсон дэлхийн оюутны универсиад наадамд багийнхантайгаа амжилттай оролцсоныхоо дараа дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлагад өмнөд хөршийн Харбин хотод өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулсан Азийн өвлийн спортын IX наадамд өрсөлдөж, хувийн амжилтаа ахиулсан юм.
2025-12-05
Э.Эмүжин Азийн аваргаар тодров
Тайландын Бангкок хотод болсон өсвөр үеийнхний Азийн аварга шалгаруулах тэмцээнд 33 орны 697 тамирчин оюунаа сорьж, шилдгүүдээ тодрууллаа. Манай улсын багаас “Стейниц Монголын шатрын академи”-ийн дасгалжуулагч Г.Мөнхбаярын удирдлагад бэлтгэл хийсэн нийслэлийн 31 дүгээр сургуулийн 11г ангийн сурагч Э.Эмүжин хожлыг шийдэх найм, ес дэх өрөгт гадаад чансааны 2300 оноотой Энэтхэгийг тамирчдыг дараалан хожиж түрүүлэв. Тивийн аваргаар шалгарсан тэрбээр гаргасан амжилтаараа Олон улсын цолны нэг нормыг биелүүлжээ.
2025-12-04
Тивийн тэмцээнд түрүүлсэн тамирчинд 800 оноо олгоно
АНЭУ-д эхэлсэн сонирхогчдын боксын ДАШТ-д манай улсаас дасгалжуулагч Х.Хайнарын удирдлагад зургаан тамирчин өрсөлдөхөөр Дубайд хөл тавьсан. Энэ сарын 13-нд өндөрлөх тус тэмцээнд эрэгтэйчүүдээс 54 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 57 кг-д Х.Энх-Амар, 60 кг-д Гавьяат тамирчин Э.Цэндбаатар, 63.5 кг-д спортын мастер А.Даваадалай, 67 кг-д А.Жандос, +98 кг-д Х.Бекнур нар рингэнд тулалдах нь.
2025-12-04
Спортын холбоод амжилт гаргасан тамирчдаа “Бөртэ чоно”-д сойж эхэллээ
Монголын спортын оны шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно-2025” тэргүүн дээд шагнал гардуулах 23 дахь удаагийн ёслолын ажиллагаа энэ сарын 10-нд “Чингис” зочид буудалд болох юм. Спортын сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулдаг уг наадмыг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин агсан санаачилсан. 2002 онд анх зохион байгуулахад “Бөртэ чоно” цомыг чөлөөт бөхийн ДАШТ-ий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар гардаж байв.
2025-12-04
Мөсөнд авиралтын спортыг дэлхийн тавцанд гаргасан гэр бүл
Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Сутайн бор” клубийн дасгалжуулагч Х.Нямдоог спортын хүрээллийнхэн мэднэ. Сутай хайрхны оройд хийморио сэргээн, сумынхаа баг, тамирчдыг дасгалжуулж, тэмцээнд сойдог тэрбээр хүү Н.Хэрлэн, охин Н.Сэлэнгэ нарыгаа мөсөнд авиралтын спортод мэргэжлийн тамирчнаар бэлтгэсэн.
2025-12-02
Б.Нарантуяа мөнгө, Г.Ган-Орхон хүрэл медаль гардлаа
Египет улсын Шарм Эль-Шейх хотод зохион байгуулсан хейбол биллиардын Африкийн олон улсын нээлттэй тэмцээнд Монголын зургаан тамирчин улсаа төлөөлж оролцлоо. Тэднээс эмэгтэйчүүдийн ангилалд Азийн аварга, дэлхийн хүрэл медальт, ОУХМ Б.Нарантуяа учраа таарсан өрсөлдөгчдөө ялж хагас шигшээд шалгарсан.
2025-12-02
Сайн довтлогч хоккейн багийн хожлыг шийддэг
Монголын шайбтай хоккейн спортод сайн тоглодог шилдэг тамирчин цөөнгүй бий. Тэдний нэг нь довтлогч, хоёр дугаартай М.Чинзолбоо, 77 дугаартай Д.Лхагвадорж юм. Энэ удаа тэд Дархан-Уул аймгийн “Шарын гол” багт нэгдэн, лигийн тэмцээнд оролцож байна. Дотоодын тэмцээнд довтлогчийн үүрэг гүйцэтгэж, багаа хожилд хөтөлдөг тэд тив, дэлхийн тэмцээнд ч улсаа төлөөлөн оролцдог шигшээ багийн гол тоглогч.
2025-11-28
“Степпе монстерс” багийнхан лигийн тоглолтыг тэргүүлэв
Монголын хоккейн холбооноос жил бүр зохион байгуулдаг лигийн аварга шалгаруулах тэмцээний II тойргийн тоглолт Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын газрын мөсөн талбайд боллоо. Дөрвөн өдөр үргэлжилсэн уг тэмцээний сүүлийн тоглолтод “Степпе монстерс”-ынхон “Багануур” багийг 5:1-ээр илүүрхэж, дөрөв дэх хожлоо авснаар 12 оноогоор түрүүллээ.
2025-11-27
Н.Эрхэмбаяр дифлимпын наадмаас иж бүрэн медаль гардав
Дифлимп бол зөвхөн өрсөлдөөн бус, итгэл, урам зориг, өөртөө итгэх боломжийг бүтээх, сонсголгүй иргэдийн хэл соёлыг спортоор дамжуулан олон улсад таниулах хөдөлгөөн юм. Францын Парис хотод 1924 онд сонсголын бэрхшээлтэй иргэдийн олон улсын анхдугаар тэмцээн “International silent games” нэртэйгээр зохион байгуулсан түүхтэй. Японы Токио хотод энэ сарын 26 хүртэл үргэлжлэх дифлимпын 25 дугаар наадамд 81 орны 3200 гаруй тамирчин спортын 21 төрөлд өрсөлдсөнөөс манайхан 14-т нь оролцож байна.
2025-11-26
Э.АРИУНТУНГАЛАГ: Оргил үеийнхээ амжилтыг өвлийн олимпод харуулахаар зорьж байна
-Сониныхоо зочноор урьж, уншигчидтайгаа уулзуулж байгаад баярлалаа. “Скай ресорт” цанын баазынхан энэ жил цасаа эрт буудсанаар бид бэлтгэлээ шаргуу базааж эхэлсэн. Шигшээ багийнхан Италийг удахгүй зорино. Тэнд манай улсаас хоёр тамирчин (эрэгтэй, эмэгтэй) өвлийн олимпод оролцуулах хүлээлгийн эрх бий. Тиймээс энэ боломжоо ашиглаад эрх олгох цуврал тэмцээнд өрсөлдөх юм. 70 жилийн түүхтэй спортынхноос А.Ариунбат уулын цанын төрөлд өвлийн олимпод анх удаа оролцохоор эрхээ авлаа.
2025-11-25
Монголын багаас хоёр тамирчин “Дэлхийн цом”-д түрүүлжээ
Казахстан улсын Алматы хотод зохион байгуулсан гараар татах хүчний “Дэлхийн цом”- ын тэмцээнд Монголын гараар татах хүчний тамирчид ур чадвараа сорьжээ. Өсвөр үеийнхний ангилалд Б.Цэлмэг түрүүлж, М2 ангиллынхнаас Г.Баттэсвэр тэргүүн байрт шалгарав. Манай улсын тамирчид энэ удаа гурван алт, нэг мөнгө, хошой хүрэл медаль хүртжээ.
2025-11-25
Монголын баг гадаадад хамтарсан бэлтгэл хийв
Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийнхан АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулсан “Bill farrell memorial” тэмцээнд оролцсоныхоо дараа хамтарсан бэлтгэлээ эхлүүлсэн. Эрэгтэйчүүд баг ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү нарын удирдлагад Филадельфи хотын Пенсильванийн болон Лихай их сургуулийн бүсийн бэлтгэлийн төвд хамтарсан бэлтгэлд хамрагдав. Харин эмэгтэйчүүдийг Ардын багш, дасгалжуулагч С.Сүхбаатар ахлан “Колорадо спрингс” олимпын бэлтгэлийн төвд бэлтгэл базаажээ. Эрэгтэй тамирчид дээрх тэмцээнээс нэг мөнгө, хошой хүрэл, эмэгтэйчүүд зургаан алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэнийг бид өмнө мэдээлсэн билээ.
2025-11-20
Пауэрлифтингийн тамирчид ДАШТ-д анх удаа дэд байрт шалгарчээ
Румын улсад болсон пауэрлифтингийн хүчний гурван төрлийн (шахалт, суулт, таталт) насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголын таван тамирчин Гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад оролцлоо. Эрэгтэйчүүдийн 120 кг-ын жинд Т.Сайфолла суултын төрөлд 440 кг-ыг өргөж алт, таталтынхад 360 кг-ыг татан хүрэл медаль хүртсэн ч нийлбэр дүнгээр (1097.5 кг) дэд байрт шалгарав.
2025-11-19