Египет улсын Шарм Эль-Шейх хотод зохион байгуулсан хейбол биллиардын Африкийн олон улсын нээлттэй тэмцээнд Монголын зургаан тамирчин улсаа төлөөлж оролцлоо. Тэднээс эмэгтэйчүүдийн ангилалд Азийн аварга, дэлхийн хүрэл медальт, ОУХМ Б.Нарантуяа учраа таарсан өрсөлдөгчдөө ялж хагас шигшээд шалгарсан. Тэрбээр аваргын төлөө БНХАУын тамирчин, дэлхийн чансааг тэргүүлж буй Ши Тиэнчитэй тоглож, мөнгөн медаль хүртэв. Түүний амжилтыг буухиалж Г.Ган-Орхон хүрэл медаль гардлаа. Эрэгтэйчүүдээс А.Дэлгэрхүү шигшээ 16, Г.Лувсандорж шигшээ наймд шалгарч, Б.Ариунцэцэг 24, Д.Өлзийтогтох 32 дугаар байр эзэлжээ.