Казахстан улсын Алматы хотод зохион байгуулсан гараар татах хүчний “Дэлхийн цом”- ын тэмцээнд Монголын гараар татах хүчний тамирчид ур чадвараа сорьжээ. Өсвөр үеийнхний ангилалд Б.Цэлмэг түрүүлж, М2 ангиллынхнаас Г.Баттэсвэр тэргүүн байрт шалгарав. Манай улсын тамирчид энэ удаа гурван алт, нэг мөнгө, хошой хүрэл медаль хүртжээ.
ОХУ-ын Москвад болсон мастеруудын тэмцээнд эрэгтэйчүүдээс 125 кг-ын жинд дэлхийн хошой аварга Н.Соёлдэлгэр хоёр ангилалд тэргүүлж, ОХУ-ын спортын мастер (МС), Олон улсын хэмжээний мастер (МСМК) цол, зэрэг хүртсэн байна. Тэрбээр гаргасан амжилтаараа олон улсын албан ёсны тэмцээнээс цол, зэрэг авсан Монголын анхны тамирчин боллоо.
