Олон улсын жүдо бөхийн холбоо АНЭУ-ын Абу Даби хотод зохион байгуулсан “Их дуулга” тэмцээний дараа тамирчдын чансааг шинэчлэн гаргаснаа албан ёсоор танилцууллаа. Тус тэмцээнд зодоглосон Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн 60 кгын жинд хүч сорьж, мөнгөн медаль хүртсэн ОУХМ Э.Ариунболд 233 оноогоор есөн байраар урагшилж, дэлхийн чансааны 14-т жагсав. Тэгвэл 66 кг-д Гавьяат тамирчин Ё.Басхүү (2322) жиндээ 14 дүгээр байрт бичигдсэн байна. Тэгвэл +100 кг-д Б.Гончигсүрэн (3788) эхний арваас VII байрт эрэмбэлэгдлээ. Эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд Г.Наранцэцэг (3453) долоо, Парисын олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү (2980) 13, 63 кг-д Б.Ганхайч (4166) гуравдугаар байрт бичигдэж буй бол Абу Дабигийнг дэвжээнд мөнгөн медалиас атгасан Л.Энхрийлэн өмнөхөөсөө найман байр ахиулан (2775) 12 дугаарт эрэмбэлэгдэв.