Румын улсад болсон пауэрлифтингийн хүчний гурван төрлийн (шахалт, суулт, таталт) насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголын таван тамирчин Гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад оролцлоо. Эрэгтэйчүүдийн 120 кг-ын жинд Т.Сайфолла суултын төрөлд 440 кг-ыг өргөж алт, таталтынхад 360 кг-ыг татан хүрэл медаль хүртсэн ч нийлбэр дүнгээр (1097.5 кг) дэд байрт шалгарав. Эмэгтэйчүүдээс 84 кг-д С.Мөнхзул суултын төрөлд 252.5, таталтынхад 232.5 кг-ыг татаж тус бүр мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр (620 кг) мөнгөн медаль хүртлээ. Тэдний гаргасан амжилт Монголын пауэрлифтингийн спортын түүхэнд нийлбэр дүнгээр анх удаа мөнгөн медаль хүртсэн тамирчин болж байна. Мөн насанд хүрэгчдийн 59 кг-д Э.Нанзаддорж суултын төрөлд 245 кг-ыг өргөж хүрэл, шахалтын төрөлд 170 кг-ыг шахсанаар хүрэл медаль хүртжээ.