Тэтгэврийн зээлийн асуудлаар ажлын хэсэг байгуулна
Өргөдлийн байнгын хороо өчигдөр хуралдаж, тэтгэврийн зээлийн асуудлаар гишүүн С.Эрдэнэбатын Монголбанкны ерөнхийлөгчид хандсан асуулгын хариуг хэлэлцсэн байна. Тэтгэврийн зээлийн хүүг багасгах, хугацааг уртасгах, хэмжээнд нь хязгаар тавихгүй байх зэрэг чиглэлийг УИХ-аас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголбанканд чиглэл өгсөн. Үүнийг хэрхэн хэрэгжүүлж буйг дээрх гишүүн асуусан аж.
Уржигдар 14 цаг 30 мин
“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг олон салбарт хэрэгжүүлнэ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Олон улсын хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Литэй өчигдөр уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тэд нийгмийн түншлэлийн гурван талт тогтолцоог бэхжүүлэх талаар, тэр дундаа хамтран хэрэгжүүлж буй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн талаар хэлэлцсэн юм. Ноос, ноолуур, зочлох үйлчилгээний салбарын залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цалин хөлсийг нэмэгдүүлэх замаар бүтээмжийг өсгөх, хүний нөөцийн бодлого, ажлын байрны менежментийг сайжруулахад уг төслийн зорилго чиглэж буй аж.
Уржигдар 13 цаг 30 мин
Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг цахимаар шилжүүлэх нь
Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн буюу нэр шилжүүлэх үйлчилгээг цахимжуулсныг Зам, тээврийн яамнаас мэдээллээ. Ингэснээр “И-монголиа” системээр дамжуулан 5-10 минутын дотор хүсэлтээ илгээн, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг тоон гарын үсгээ ашиглан авах боломж бүрджээ.
Уржигдар 12 цаг 30 мин
Хувь тэнцүүлэх сонголт
Монголын ардчилал 20 жилийнхээ босгон дээр шинэ сонголт, шинэ сорилын өмнө ирлээ. Энэ нь олигархжсан, бүлэглэлүүдэд үйлчилж тэрбумтан төрүүлдэг одоогийн төрийн бүдүүвчийг ардчилсан төрийн байгууламжаар задлах тайван замын хувьсгал юм. Ийм хувьсгал хийх үгүй нь, хийлээ гэхэд үр дүнд хүрэх эсэх нь гишүү дийн өнөөдрөөс хэлэлцэх УИХ-ын Сонгуулийн ту хай хуулиас шууд хамаарна. Сонгуулийн хуулийг өөрчилж байсан туршлага Монголын парламентад бий. Харамсалтай нь, тэр болгонд улс орон, ард тү мэнд тустайг нь бус, аль болох өөрсдөө сонгогдох магадлалтайг нь хуульчилж ирсэн билээ.
Нэг
Уржигдар 11 цаг 00 мин
Малчдын хүүхэд сургуульд сурахын тулд амьдрах орчноо бүхэлд нь өөрчилж байна гэв
Малчин өрхийн зургаан настай хүүхдийн сургуульд суралцах бэлэн байдал, амьдралын хэв маягийн харилцан хамаарал, уялдаа холбоог илрүүлэх зорилго бүхий төслийг Монгол Улсын боловсролын их сургуулийнхан хэрэгжүүлжээ. Үүний хүрээнд “Малчин өрхийн амьдралын хэв маяг ба эцэг, эхчүүдийн оролцоо, хандлага” судалгаа явуулж, Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатар аймгийн есөн сумын 255 эцэг, эхийг хамруулсан байна. Эл судалгаагаар малчдын 6-7 настай хүүхдийн амьдарч буй орчин, нөхцөлийг ээжтэйгээ хамт суурин газарт шилжин суурьшсан, төрөл садан, ах, эгч, эсвэл эмээ, өвөөтэйгөө болон дотуур байранд амьдардаг гэсэн гурван бүлгээр ангилжээ.
Уржигдар 10 цаг 40 мин
Монголбанк 13.6 тонн алт худалдан авчээ
Монголбанк өнгөрсөн сард 899.5 кг алт худалдан авчээ. Ингэснээр оны эхнээс өссөн дүнгээр нийт 13.6 тонн үнэт металл худалдан авсан аж. Үү нээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 760.7 кг, Баянхонгор аймаг дахь нь 1.6 тонныг нь төвлөрүүлсэн аж.
Уржигдар 09 цаг 50 мин
33 сурах бичгийг онлайн болгов
Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор Багануураас бусад дүүргийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн хичээлийг энэ сарын 5-ны өдрийг дуустал цахим хэлбэрт шилжүүлсэн. Энэ хугацаанд хүүхдүүд хичээлээ цахимаар үзэх бөгөөд сурах бичгүүдийг ч онлайнаар унших боломжтой болгожээ. Тодруулбал, “E-SUR” платформд I-V ангийн нийт 33 сурах бичгийг цахимжуулсан байна.
2025-12-02
“Би сэлж сурлаа” хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлнэ
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ЗДТГ, Биеийн тамир, спортын газартай хамтран “Би сэлж сурлаа” хөтөлбөрийг гурав дахь дахь жилдээ хэрэгжүүлэхээр болж, өчигдөр нээлтээ хийв. Тус хөтөлбөр нь өнгөрсөн хугацаанд үр дүнгээ өгч, усан спортоор хичээллэх хүүхдүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэн, улмаар улсын хэмжээнд сайн туршлагаар шалгарч, усан бассейнтэй бусад аймагт хэрэгжүүлэхээр болсныг Баруун-Урт сумын ЗДТГ-аас мэдээллээ.
2025-12-02
Нюрнбергийн шүүх ажиллагаа
Нацистын гол гэмт хэрэгтнүүд, нацизмын үзэл суртал, түүний СС, СД, Гестапо гэх байгууллагуудыг ялласан Нюрнбергийн шүүн таслах ажиллагааны гол хурал 80 жилийн өмнө, 1945 оны арваннэгдүгээр сарын 20-нд тус хотын Шүүхийн ордонд эхэлсэн байдаг. Энэ үйл явцын үед Ард түмнүүдийн шүүхийн ажилд ЗХУ ямар хувь нэмэр оруулсан, өчигдөрхөн холбоотон байгсдын хооронд ямар санал зөрөлдөөн гарсан талаар цухас өгүүлье.
2025-12-02
Аюулт үзэгдэл, ослын 77 дуудлага бүртгэгджээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн долоон дүүрэг, 17 аймгийн 31 сумд аюулт үзэгдэл, ослын 77 дуудлага, мэдээлэл Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 31 иргэний амийг авран хамгаалсан байна. Нийт дуудлагын 62 нь объектын гал түймэр, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол аж. Мөн геологийн болон биологийн гаралтай аюулт үзэгдэл, шар усны үертэй холбоотой дуудлага, мэдээлэл тус бүр нэг бүртгэгджээ.
2025-12-02
“Шатахуун импортлох тусгай зөвшөөрлөө ашиглахгүй бол цуцална”
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны өчигдрийн хуралдаанаар дараах асуудлыг авч хэлэлцлээ. Тухайлбал, шатахууны нийлүүлэлт, үнэ, бодлогын зохицуулалтын ажлыг эрчимжүүлж, бүх сумын хангалтыг хэвийн байлгахад анхаарч ажиллахыг холбогдох албаныханд даалгав. Мөн шатахууны бөөний тусгай зөвшөөрлөөр импортлогчоос бүтээгдэхүүн худалдан авч, үнэ өсгөн борлуулдаг асуудалд хяналт тавих шаардлагатайг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хэлсэн. Импортын тусгай зөвшөөрөлтэй атлаа удаан хугацаанд ашиглаагүй компаниудыг импортод оролцож, хангамж нэмэгдүүлэхийг шаардах, шаардлагатай бол эрхийг нь цуцлах ёстойг дурдав.
2025-12-02
Нийслэлийн түргэн тусламжийн машины тоог 50 хувиар нэмэгдүүлжээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын өчигдрийн шуурхай зөвлөгөөнөөр томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчин өндөр эрсдэлтэй түвшинд хэвээр байна. Тиймээс анхан шатны эрүүл мэндийн байгууллага болон дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн кабинетуудыг уртасгасан цагаар буюу даваагаас баасан гарагт 20.00, амралтын өдөр 17.00 цаг хүртэл ажиллуулж буй.
2025-12-02
Газрын тос боловсруулах үйлдвэрийг ирэх оны эхний хагаст угсарна
Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн (МГТБҮ) технологийн тоног төхөөрөмжийн дийлэнхийг нь Энэтхэгийн 20 шахам компанид үйлдвэрлэж буй билээ. Тэдгээрийн үйлдвэрлэл эхнээсээ дуусаж, манай улс руу тээвэрлэх гэж байгаатай холбоотойгоор МГТБҮ-ийнхэн очиж танилцсан байна
2025-12-02
Манай улс 75.3 мянган тонн мах, 103 мянган толгой мал экспортоллоо
Манай улс өчигдрийн байдлаар 17 улс руу 75.3 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн болон 103 010 толгой мал экспортолсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Ингэснээр махны борлуулалтаас 305.3, малынхаас 9.9 сая гаруй ам.долларын орлого олсон байна. Мах, махан бүтээгдэхүүний 63 хувийг БНХАУ руу, 21 хувийг нь булангийн орнууд руу нийлүүлжээ. Борлуулалтад богийн мах 56, адууных 34, үхрийнх 10 хувь орчим байсныг ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн дурдав.
2025-12-02
Хотын хэмжээнд 2650 байгууллага түүхий нүүрс түлдэг
Нийслэлчүүд өчигдрөөс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжив. Энэ өвлөөс жилд 350 мянган тонн хагас коксон түлш хэрэглэнэ гэж байгаа. Ингэснээр агаар бохирдуулагч бодисууд болох хүхэрлэг хий, азотын исэл, тоосонцрын хэмжээ хоёр дахин буурна гэдгийг албаныхан хэлж буй.
2025-12-02