Монголд энэ оны эхний 10 сард 14 мянган удаа газар хөдөлжээ
Улсын хэмжээнд энэ оны эхний 10 сарын байдлаар 14 042 удаа газар хөдөлжээ. Ингэхдээ 3.5-5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт 43 удаа бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 26 хувиар буурсан үзүүлэлт болохыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
2025-10-13
Куба улсын Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дууслаа
Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Феррер Родригесийн бүрэн эрхийн хугацаа дуусаж буй аж. Тэрбээр 2021 оны арванхоёрдугаар сард Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьснаар ажилдаа орж байсан юм. Түүнийг Элчин сайдаар ажиллах хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөгжиж буй орнуудын 77- гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцохоор Куба Улсад айлчилж байв.
2025-10-13
“Улс төрчид явцуу эрх ашгийнхаа төлөө хувийн хэвшил, баялаг бүтээгчдийг гүтгэн, харлуулдгаа зогсоо”
Татварын дарамт нэмэгдсэн, төрийн оролцоо эдийн засагт хэтих болсон зэргээс үүдэн Монголд бизнесийн орчин сүүлийн жилүүдэд улам бүр доройтож, хувийн хэвшлийн орон зай хумигдсан тухай холбогдох байгууллагууд байр сууриа илэрхийлэв. Тодруулбал, МҮХАҮТ, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Улаанбаатар хотын худалдааны танхим, Мэдээллийн технологийн нэгдсэн холбоо, Монгол дахь Америкийн худалдааны танхим, “CEO” клуб, Монголын даатгалын зах зээлийн холбоо, Монголын сав баглаа үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, Бизнесийн зөвлөл хамтарсан мэдэгдэл хийж, өнгөрсөн баасан гарагт хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
2025-10-13
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-д айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди нарын урилгаар тус улсад айлчлахаар өнөөдөр эх орноосоо мордох аж. Түүний айлчлал энэ сарын 16 хүртэл үргэлжлэх юм.
2025-10-13
Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн жүжгийг ирэх онд толилуулна
Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн “Одон орны зурхайч ба худал мэргэ” жүжгийг Версалийн хааны ордны дуурийн театрын тайзнаа ирэх оны тавдугаар сард үзэгчдийн хүртээл болгох нь. Жүжгийн зохиолыг Францын “Mistral” хэмээх гарааны компанийнхан Мольер тэргүүтэй XVII зууны үеийн бусад зохиолчийн бүтээлд тулгуурлан хөгжүүлсэн хиймэл оюунаар бичүүлж буйгаараа онцлогтой гэнэ.
2025-10-11
Гурван тулаанч аваргын төлөө өрсөлдөх нь
Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн Италийн Жесоло хотод энэ сарын 13 хүртэл үргэлжилнэ. 84 улсын 1186 тамирчин ур чадвараа сорьж буй дээрх тэмцээнд Монгол Улсын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаа оролцож буй юм. Эхний өдрийн тэмцээнд манайхаас гурван тамирчин аваргын төлөө тулалдах нь.
2025-10-11
Түрүүлсэн багийг 200 сая төгрөгөөр шагналаа
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Боловсролын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран 21 аймгийн 330 сум, нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан “Мөрөөдлийн гоол-2025” тэмцээн өндөрлөж, аваргуудаа тодруулав.
2025-10-11
Шинэ тавилга
“Хар муур” хэвлэлийн газрыгүүсгэн байгуулагч, зохиолч, яруу найрагч Ө.Үлэмжтөгсийн тун удахгүй мэндлэх түүврээс нэгэн өгүүллэг “шүүрдэн” уншигчдадаа хүргэж байна. Сэтгүүлч мэргэжилтэй тэрбээр “Абсурд зүүдний хот”, эрэн сурвалжлах сэтгүүлчийн амьдралын тухай хүүрнэх “5W1H” постмодерн роман, “Иргэншлээс оргох тасалбар”, “Хийсвэр үг” триллер өгүүллэг, яруу найргийн түүврээрээ эчнээ танил билээ. Эл хэвлэлийн газар өнгөрсөнтавдугаар сард байгуулагдсан хэдийчөдгөө дөрвөн бүтээл эрхлэн гаргаад буй. Эдгээрийн гоц онцлог нь “эгдүүтэй”, авсаархан, алганд багтах хэмжээтэй. Зохиолч Ө.Үлэмжтөгсийн “Шинэ тавилга” өгүүллэг тус халаасны ном цувралын дараагийн бүтээлийн нэг хэсэг хэмээн өгүүлсэн юм.
2025-10-11
Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэх ТББХ-ны хуралдааныг даваа гараг хүртэл хойшлууллаа
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир "Ажлын цаг дууссан байна. Хуульд заасан бүрэн эрхийн дагуу, хуралдааныг ирэх даваа гарагийн 13.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ" гэлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан. Улмаар 18 гишүүн үг хэлэхээр нэрээ бүртгүүлээд байсан юм. Иймд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлаар санал хурааж амжилгүй, хуралдаан ийнхүү хойшиллоо.
2025-10-10
Сувилагчдын 47 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй гэв
Монгол Улс 15 152 сувилагч, 1169 эх баригч, 1635 бага эмчтэй. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн 22 хувийг сувилагч мэргэжилтнүүд бүрдүүлж байна. Мөн 1000 хүнд ногдох сувилагчийн тоогоор манай улс дэлхийн дунджаас 2.4 дахин цөөн. Сүүлийн дөрвөн жилд бэлтгэсэн нийт сувилагчийн 47 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй гэх статистик судалгаа бий.
2025-10-10
Монголын гэрэл зургийн гурван үеийн түүхээр аялаарай
Монгол Улсад гэрэл зургийн алба байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан “Гурван цагийн өнгө төрх” тусгай үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд олны хүртээл болгож байна. Тус үзэсгэлэнд Монголын гэрэл зургийн хөгжлийн түүхийн онцлох гурван цаг үеийг илэрхийлэхүйц 100 орчим бүтээл дэлгэснээрээ онцлогтой юм. Тухайлбал, М.Гомбожав, Н.Чойжинням, Ц.Дагдандорж тэргүүтэй эл салбарт анхдагч гэгддэг 10 гаруй гэрэл зурагчны бүтээлийг толилуулж буй гэнэ.
2025-10-10
Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмуудтай танилцаарай
Хиймэл оюун ба дижиталчлалын эрин үед нийтийн эрх ашгийн төлөөх шударга, чөлөөт хэвлэл мэдээлэл, ёс зүйтэй сэтгүүл зүйн үнэ цэн улам чухал болж буйг Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ) ээлжит Ёс зүйн форум (JEF2025)-аараа онцолж байна. Технологийн шилжилт нь хэвлэл мэдээллийн салбарынхан төдийгүй иргэд, олон нийтэд давуу тал, боломжуудыг олгохын сацуу багагүй сорилтыг тулгаж буй. Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын үндэс болох нягтлан шалгасан, үнэнд нийцсэн, баталгаатай, найдвартай мэдээллийг иргэдэд хүргэх нь сэтгүүл зүйн онцгой үүрэг хэвээр байгаа бөгөөд дижиталчлал, хиймэл оюуны хөгжлийн эринд илүү чамбайрах шаардлага тулгарах болсон тул форумын төлөөлөгчид маргааш энэ талаар өргөн хүрээнд хэлэлцэх аж.
2025-10-10
Хагас коксон шахмал түлшийг 331 цэгт борлуулж эхэллээ
Хагас коксон шахмал түлшийг өчигдрөөс борлуулж эхэлсэн талаар Налайх дүүрэг дэх “Тавантолгой түлш”-ний үйлдвэрийн болон нийслэлийн мэргэ¬жилтнүүд мэдээлэл өгөв. Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Манай улс энэ жил 306 мянган тонн хагас коксон шахмал түлж худалдан авах гэрээ байгуулсан. Энэ сард 62 мянган тонныг оруулж ирнэ. Сар бүр 50-60 мянган тонныг худалдаж авч, нэгдүгээр сарын сүүлч гэхэд нийлүүлж дуусгах төлөвлөгөөтэй байна.
2025-10-10
“New season 2026”-д Чингис хаан одонт Б.Шаравын бүтээлүүдийг эгшиглүүлнэ
Улсын филармонийн үзвэрийн 53 дахь жилийн нээлт энэ сарын 17-ны 19.00 цагт “New season 2026” тоглолтоор эхлэх нь. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, тэргүүн зэргийн Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Морин хуур найрал хөгжим”-ийн бүтээлээр хөшгөө нээх эл тоглолтод удирдаач Н.Жигжиддорж дохих бол Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар гоцлох юм байна. Мөн энэ үдэш нэрт хөгжмийн зохиолчийн “Цагаан малгайтны бүжиг” болон “Вариаци концерт” эгшиглэх нь.
2025-10-10
ФОТО: Кино ертөнцөөр амьсгалах долоо хоног
Дэлгэцийн урлагт хайртай, үнэнч үзэгчдийн хүсэн хүлээдэг “Улаанбаатар” олон улсын кино наадам албан ёсоор хөшгөө нээлээ. Монголын урлагийн зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг наадам энэ сарын 15-ныг дуустал үргэлжлэх юм. Тус наадмын үзэхийн хязгаар хэсэгт Монгол, Иран, Франц, Герман, Бразил, Норвеги, Хятад, Исланд, Литва, Финланд, Итали, Австрали, Швейцар, Куба, Унгар, Япон зэрэг орны сор болсон бүтээлүүдээр үзэгч таны мэлмийг баясгах нь.
2025-10-10
Хүүхдээ битгий эрт хөгшрүүл
Тэр үед хөвгүүд, охид том хүмүүсийн хувцасны багасгасан хэв загварыг л эдэлж хэрэглэдэг, тухайн цагийн дэг журамд захирагдаж, ажил хөдөлмөрт ч эрт ордог байж. Уран зурагт эрэгтэй хүүхдүүдийг хэмжээ дамжаа нь зохицоогүй царай төрхтэй, насанд хүрсэн хүмүүсийнх шиг хэлбэр галбиртай дүрсэлдэг, уран сайхны үзэл баримтлал нь хүүхдийн дүрээр ч “эр хүн”-ийг харуулахыг шаарддаг байсан бололтой юм.
2025-10-10
З.Хүрэлбагана: Үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш нийт 114.6 сая орчим мод тарьжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд жил бүрийн хавар, намар мод тарих арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулдаг. Намрын мод тарих өдрүүд өдгөө үргэлжилж байна. Энэ хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулж буй талаар Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа З.Хүрэлбаганаас тодрууллаа.
2025-10-10