“И-Монголиа” системд хүний эрхийн эрсдэлийн үнэлгээ хийж эхэллээ
ХЭҮК-оос “И-Монголиа” систем, иргэний бүртгэлийн цахимжилтад хүний эрхийн эрсдэлийн үнэлгээ хийж буй аж. Тодруулбал, “Хүний эрх ба цахим технологи” ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хөгжүүлж буй энэхүү системд хүний эрхийн эрсдэлийг зохих аргачлалаар үнэлж байгаа бөгөөд хүний хувийн мэдээллийг дамжуулах, боловсруулах, ашиглах ажиллагаа, иргэний цахим бичиг, баримтын бодлого, зохицуулалт нь зохих хэм хэмжээнд нийцэж буй, эсэхийг дүгнэх зорилготой гэнэ.
2025-08-15
Хүнсний ногооны зах зээл “хортон”-д эзлэгдсэн хэвээр байна
“Хятад ногоо аль зах, дэлгүүр, лангуунд нэр дэвшинэ, тэр тойрогт нь халз өрсөлдөнө. Энэ жилийн “сонгуульд” ялна гэдэгтээ итгэлтэй байна. Монгол ногоочид эвсэн нэгдэж чадвал “гаднын нөхөд”-ийг дотоодын зах зээлээс хүч түрэн гаргана. Тэгж байж бид үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадна” гэсэн хөгжилтэй бичвэрийг одоогоос яг нэг жилийн өмнө нийгмийн сүлжээнд оруулж байсан агрономичтой холбогдож сонгуульт ажил нь хэр үр дүнтэй болсныг асуулаа.
2025-08-15
Пусан хүрэх нислэгээр зорчсон хүн амиа алджээ
“Чингис хаан” нисэх буудлаас БНСУ-ын Пусан хотыг зорьсон нислэгээр зорчиж явсан 50 настай хүн онгоцонд бие нь муудаж, сэхэл авч чадалгүй таалал төгсжээ. Талийгаач гэр бүлээрээ уг онгоцоор зорчиж явсан бөгөөд аяллын үед гэнэт бие нь муудсан байна. Энэ үед тухайн онгоцонд байсан хоёр эмч шаардлагатай арга хэмжээг авч, агаарын хөлгийн анхны тусламжийн хайрцаг дахь эм, бэлдмэлийг ашигласан ч үр дүнд хүрээгүй аж. Пусан хотын цагдаагийн газарт энэ хэргийг шалгаж, ар гэрийнхнээс нь тайлбар мэдүүлэг авахад талийгаачийг зүрхний өвчтэй байсан талаар хэлсэн хэмээн орон нутгийн хэвлэлд нь мэдээлжээ.
2025-08-14
Армени, Азербайжаны удирдагчид алдаатай алхам хийв үү
Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Армений Ерөнхий сайд Никол Пашинян нар Цагаан ордонд очиж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зуучлалаар энхийн хэлэлцээрт гарын үсэг зурах үүрэг хүлээлгэсэн тунхаглалыг батламжлав. Хэлэлцээрт гарын үсэг зураг төлөвлөгөөг Цагаан байшинд баталжээ. “Энэ нь ердөө Армени, Азербайжанд хамаатай юм биш, бүс нутгийн асуудал гэдгийг тэд мэдэж байгаа.
2025-08-14
Ази тивийн хамгийн том ралли Монголд болж байна
Ази тивийн хамгийн том, холын зайн уралдаанд тооцогддог “Ралли Монголиа” манай улсад дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Уг уралдааныг Японы SSER байгууллагаас Монголд 30 жил тасралтгүй зохион байгуулж буй бөгөөд олон төрлийн сорилттой, байгалийн бартаат замд урт хугацаанд үргэлжилдэг ралли-рейд төрөлд өрсөлддөг шилдэг тамирчдыг “авчирдгаараа” онцлог гэнэ.
2025-08-14
Зүрх, судасны үндэсний төв байгуулах нь
Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх, судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар болсон байна. Уг төслийн нийт санхүүжилт нь 56.3 сая ам.доллар бөгөөд үүний 32.9 сая нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны жилийн 0.06 хувийн хүүтэй, урт хугацааны зээл, 22.4 сая нь Люксенбургийн Вант Улсын буцалтгүй тусламжаас бүрдэх аж.
2025-08-14
Өмнөговь аймаг 50МВт-ын ДЦС барих бонд гаргана
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, орон нутгаас анх удаа Өмнөговь аймагт говийн бүсийг дулаан, эрчим хүчээр хангах 50 МВт ДЦС барих төслийг санхүүжүүлэх 500 тэрбум төгрөгийн бонд гаргах зөвшөөрөл олгосон байна. Гэхдээ УИХ-аар эцсийн шийдвэрийг гаргана.
2025-08-14
Хяргас нуурын усны түвшин Хэцүү хад орчимд 80-110 см-ээр буурчээ
Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргааныхан Улаагчны хар нуурт усны нөөцийн болон бохирдлын судалгаа хийж бай¬гаагаа саяхан мэдээлсэн. Судлаачид нуурын долоон байршилд хэмжилт хийхэд усан мандлын талбай нь 2005 оныхоос 3.9 ам км-ээр багассан байж болзошгүй гэсэн урьдчилсан тооцоо гаргасныг мэдээлсэн юм. Тэгвэл тус захиргааныхан ээлжит судалгаа мониторингоо Хяргас нуурт эхлүүлээд буйгаа танилцууллаа.
2025-08-14
Метроны инженер бэлтгэх хөтөлбөрт 200 оюутан элсүүлэхээр квот тогтоолоо
“Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дотоодын инженер, техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор нийслэлийн ЗДТГ, ШУТИС, БНСУын “Халла” их сургууль, “Духуа инженеринг” компани хамтран 2025- 2026 оны хичээлийн жилээс “2+2” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо зарлаад буй. Тодруулбал, ШУТИСийн Механик, тээврийн сургууль энэ хичээлийн жилээс метроны механик болон хөдлөх бүрэлдэхүүний, барилга, байгууламжийн, дохиолол ба цахилгааны, удирдлагын хяналтын инженерийн шинэ хөтөлбөрт оюутан залуусыг элсүүлэн сургаж, III-IV дамжаандаа Өмнөд Солонгосын “Халла” их сургуульд суралцах боломжийг санал болгох юм.
2025-08-14
Нийтийн тээврийн орлого өнгөрсөн жилийнхээс 12.4 тэрбум төгрөгөөр өсжээ
Нийтийн тээврийн салбарын орлого тасралтгүй нэмэгдэж байгааг нийслэлийн ЗДТГаас өчигдөр мэдээллээ. Тодруулбал, 2024 оны долоодугаар сарын 31-ний байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 81.9 сая, орлого нь 18.1 тэрбум төгрөг байсан гэнэ. Тэгвэл энэ оны эхний долоон сарын байдлаар зорчигчдын тоо 91.2 саяд хүрч, нийт орлого нь 30.3 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Уг үзүүлэлтийг түрүү жилийн мөн үеийнхтэй харьцуулахад автобусаар үйлчлүүлсэн хүний тоо 9.2 саяар, нийтийн тээврийн орлого 12.4 тэрбум төгрөгөөр буюу 68.4 хувиар өссөн байна.
2025-08-14
1.3 сая дагагчтай юүтүбер Казү Монголд ирлээ
Японы алдарт юүтүбер Казү Монголд ирлээ. Тэрбээр дэлхийн олон улсаар аялж, тухайн орны хэлээр иргэдтэй нь ярилцдаг цуврал контентыг “Kazu languages” юүтүб хуудсандаа байршуулдаг нэгэн. Иймд тэрбээр уг цувралынхаа дараагийн ангийг бэлтгэхээр манай оронд ирсэн байна.
2025-08-14