
Аравдугаар сарын 7-ны бямба гариг. Билгийн тооллын 17. Үл тохирох барилдлагатай улаагчин туулай өдөр. Өглөө нар 07.00 минутанд мандан, орой 18.20 минутанд жаргана.
Уг өдөр хонь жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд гахай, хулгана жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр хулгай дээрмийг дарах, хууль цааз батлах, хэрэглэх, эмнэг номхруулах, дээдэст бараалхах, мал аж ахуйн элдэв үйл, угаал үйлдэх, гүрэм засал хийлгэх, ихэс дээдэст бараалхах зэрэг үйлд сайн. Газар хагалах, булгийн эхэнд чулуу мод хөндөх, нүүдэл суудал хийх, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэгт муу. Балжинням, Дашням давхацсан өдөр.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Үсээ засуулбал өнгө зүс доройтно. Шагай, хоолой, хүзүүндээ мэс бүү хүргэ.