

Грек улсад болсон “Little Miss & Mister United World” тэмцээнээс монгол охид алт, хүрэл титмийн эзэн болжээ. 80 гаруй хүүхэд оролцсон дэлхийд чансаагаараа тэргүүлдэг тус тэмцээний 4-6 насны ангиллын авьяаст төрөлд С.Амирлин түрүүлж, 10-12 насны ангиллын авьяас төрөлд Э.Мичидмаа хүрэл цом болон шилдэг үндэсний хувцас, “Fashion star” номинацид титэм хүртжээ. Мөн 13-15 насны ангиллын модель төрөлд Э.Сансармаа “Fashion Star” номинацид түрүүлэн титмийн эзэн болов.

Дэлхийн 60 гаруй улсын хүүхдүүд жил бүр оролцдог “Little Miss & Mister United World” тэмцээнд манай улс анх 2015 онд албан ёсны эрхтэйгээр оролцсон түүхтэй. Өнөө жил тус тэмцээний Монгол Улс дахь албан ёсны зохион байгуулагч Ч.Энхжаргал гурав дахь удаагаа олон улсын шүүсэн юм.
Байгаль эх дэлхийгээ хайрлахын сацуу эв найрамдлыг бэлэгддэг тус тэмцээнд өрсөлдсөн манай оролцогчид хоёр үе шаттай “Princess Miss Mongolia-2017” тэмцээнд 70 гаруй охидтой авьяас, ур чадвараа уралдуулан түрүүлж, насны ангилал тус бүртээ үндэсний ялагч болсон юм.








