
“Үзэсгэлэнтэй, цоглог, хүчирхэг эмэгтэйчүүдийн сонголт Английн алдарт L.K.Bennett брэнд Монголд”
Энновстайл компани Английн L.K.Bennett брэндийн албан ёсны эрх бүхий бүтик дэлгүүрийг “Зайсан Cкуэр"-т албан ёсоор нээлээ. Салбартаа туршлагатай Эновстайл компани Английн Karen Millen брэндийг Монголын зах зээлд нэвтрүүлж дэлхийн загварын чиг хандлагыг Монголын хэрэглэгчиддээ сурталчилах, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх ажлуудыг 2014 оноос амжилттай явуулж ирсэн билээ.
.png)
Хаач үзэсгэлэнтэй гэх тодотголтой L.K.Bennett анх худалдаанд гарсан цагаасаа хойш Английн язгууртан гэр бүл болон олны танил эрхмүүдийн гангараа болсоор ирсэн юм. Тухайлбал, тэдний урласан хувцсыг 2004 онд Корнуэллийн гүнгийн авхай хуримандаа өмссөн байдаг. Мөн Кэмбриджийн гүнгийн авхай Кейт Мидделтон өдөр тутамдаа болон баяр ёслолд өөрийн онцгой хэв маягийг бүрдүүлж L.K.Bennett -ийг сонгон хэрэглэдэг.



L.K.Bennett брендийн түүх
L.K.Bennett брэнд нь анх 1990 онд үүсгэн байгуулагдаж, 1996 онд Лондонгийн Кингст дэлгүүрээ нээж байжээ. Тэд Лондонгийн Шордич гудамд загваруудаа бүтээдэг ба хувцас бүрт өвөрмөц, содон онцлогийг тусган дахин давтагдашгүй хийцээрээ хэнийг ч дэгжин харагдуулж чаддаг.
.png)
.png)
.png)
Улирал бүр загвар нь шинэчлэгдэх ч өөрсдийн өвөрмөц, тансаг шинж чанараа үл алдах L.K.Bennett брэнд танд энгийн атлаа эрхэмсэг мэдрэмжийг өгөх болно. Бүсгүй та чөлөөт цагаараа, хүлээн авалт, ёслолд зориулсан гэх зэргээр ямар ч үед “гангарч” болох L.K.Bennett брэндийн намар, өвлийн гоёлоо сонгохдоо Зайсан Скуэрт байрлах L.K.Bennett-ийг зориорой.
Хаяг: Зайсан Скуэр худалдааны төв, 2-р давхар
Холбогдох дугаар: 8005-2015
