
Үндсэн үүрэг, хариуцлага
Сургалтын орчин дахь програмуудын өгөгдлийн сангийн загвар боловсруулах, системийн шинжилгээг хийх, цаашид хийгдэх систем хөгжүүлэлтийг төлөвлөх. Системүүдийн өгөгдлийн сан, UI (User Interface)-ийн загвар боловсруулж, алба нэгжүүдэд шинээр нэвтрүүлэх, системүүдийн гарын авлага бэлтгэж, сургалт зохион байгуулна.
Системийн шинжээч нь дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
• Шинээр хийгдэж буй програм хангамжийн системийн шинжилгээг хийх
• Сургалтын орчны програмуудын өгөгдлийн сангийн зохион байгуулалтыг төлөвлөх, загварчлах, сайжруулах
• Өгөгдлийн сан, мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
• Мэдээллийн технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
• Unified Modeling Language (UML) мэдлэгтэй
• Санхүү нягтлан бодох бүртгэлийн мэдлэгтэй
• Цаашид мэргэжлээрээ тогтвортой ажиллах дур сонирхолтой
• Суралцах идэвхи санаачлагатай
• Шинийг эрэлхийлдэг, асуудал шийдвэрлэх, шийдэл гаргах, санал бодлоо амаар болон бичгээр илэрхийлэх чадвартай
Нэмэлт мэдээлэл
Тус албан тушаалыг сонирхож буйгаа илэрхийлсэн захидал болон CV буюу намтараа 2017 оны 10-р сарын 15-ны өдрийг дуустал hr.o@humanities.mn хаяг руу илгээнэ үү. И-мэйлийн гарчиг бичих хэсэгт “Системийн шинжээч - 2017” гэж бичиж имэйлээ илгээнэ үү.