
БНХАУ-аас Монгол Улсад олгож буй зээл, тусламжийн хүрээнд хилийн зарим боомтод рентген төхөөрөмж хүлээлгэн өглөө. Тодруулбал, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Дорноговийн Замын-Үүд, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь хилийн боомт чингэлэг, ачааны болон суудлын автомашин шалгах иж бүрэн рентген төхөөрөмжтэй боллоо. Мөн Улаанбаатар хотын гаалийн газарт ч ийм төхөөрөмж өгсөн байна. Рентген төхөөрөмжийг ашиглалтад оруулснаар гаалийн хяналт шалгалт шуурхай болж, бизнес эрхлэгчдийн цагийг хэмнэх нөхцөл бүрдэх юм. Уг ажлыг хэрэгжүүлэхийн тулд БНХАУ-аас 27.1 тэрбум орчим төгрөгийн буцалтгүй тусламж өгчээ.