
Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 12 зүйл: Мал тооллогын 2017 оны урьдчилсан дүнг танилцуулна.
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд
- Өнөөдөр бол жилийн 2 дахь өдөр бөгөөд он дуусахад 363 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -20 хэмийн хүйтэн бол шөнөдөө -27 градус хүйтэн байх нь ээ.
- Аргын тооллын нэгдүгээр сарын 2. Ангараг гариг. Билгийн 15. Өглөгт охин одтой хөх морь өдөр. Энэ өдөр буюн номын үйлийг эрхлэх, номын авшиг авах, шинэ гэр барих, тангаргаа буцаахад сайн. Үс үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2427.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.70, юань 369.50, вон 2.20 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд
08.00 цагт Хангарди ордонд Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болно.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд "Гэгээ-9"СӨХ-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Хангарди ордонд Нийслэл, дүүргүүдийн цэргийн штабын хурал болно.
14.00 цагт Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын үйл ажиллагаатай танилцана. Утас: 88112113
Энэ өдөр дэлхийн түүхэнд
- Нэвисд Багт наадмын өдөр
- Хойд Африкт сайныг бүтээх өдөр
- Исландын талархлын өдөр
- Вануатугийн гэр бүлийн өдөр