
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд
- Өнөөдөр бол жилийн 3 дахь өдөр бөгөөд он дуусахад 362 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -19 хэмийн хүйтэн бол шөнөдөө -26 градус хүйтэн байх нь ээ.
- Аргын тооллын нэгдүгээр сарын 3. Буд гариг. Билгийн 16. Найрал эх одтой хөхөгчин хонь өдөр. Энэ өдөр буюн номын үйлийг эрхлэх, номын авшиг авах, шинэ гэр барих, тангаргаа буцаахад сайн. Үс үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2427.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.70, юань 369.50, вон 2.20 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд
11.00 цагт Агаарын бохирдлыг бууруулах шийдлийг танилцуулах үзэсгэлэнгийн нээлт болно.
11.30 цагт Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Зэвсэгт хүчний 011 дүгээр цэргийн ангийн үйл ажиллагаатай танилцана. Утас: 88111619
11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.
14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд
- Нэвисд Багт наадмын өдөр
- 1982 оны Park Ji-yoon мэндэлсэн.
- Исландын талархлын өдөр
- Вануатугийн гэр бүлийн өдөр