
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд
- Өнөөдөр бол жилийн 4 дэх өдөр бөгөөд он дуусахад 364 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -19 хэмийн хүйтэн бол шөнөдөө -28 градус хүйтэн байх нь ээ.
- Аргын тооллын 1 сарын 4, Бархасвадь гараг. Билгийн тооллын 18, Үнэг одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2427.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.70, юань 368.50, вон 2.19 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд
1. 10.00 цагт Гэр бүл, хүүхдэд зөвлөгөө өгөх төвийн нээлт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт болно.
2. 11.00 цагт МҮЭХ-нд тэтгэврийн нас, зарим төрлийн татвар нэмэгдсэнийг эсэргүүцэж МҮЭХ-ноос мэдээлэл хийнэ.
3. 11.20 цагт БХБЯ-нд “Зүүн говийн цэвэрлэх байгууламж” төслийн гүйцэтгэгч байгууллагтай гэрээ байгуулах ёслол болно.
4. 12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Оффшор, авилгын эсрэг үндэсний хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
5. 12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
6. 15.00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд судлаач Д.Баярцэцэгийн цувралаар толилуулж буй “МОД III” үзэсгэлэнгийн нээлт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд
- Өнөөдөр олон улсын хараагүй хүмүүсийн өдөр
- Хойд Африкт сайныг бүтээх өдөр
- Исландын талархлын өдөр
- Вануатугийн гэр бүлийн өдөр