
Засгийн газрын шийдвэрийн дагуу Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" ХХК 100 хувь Монгол Улсын төрийн өмч болж байгаа талаар өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нар мэдээлэл өглөө.
ОХУ-ын эзэмшиж байсан "Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг "Монголиан коппер корпораци"-аас төрийн өмчид буцаан авах боллоо. Үүнтэй холбогдуулж "Монголиан коппер корпораци"-аас ОХУ-д төлсөн 400 сая 272 мянган ам.долларыг харилцан суутгал хийх замаар шилжүүлэх болжээ.Ингэхдээ Монгол Улсын Хөгжлийн банк, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд олгосон зээлүүд, Сэлэнгэ аймагт орших концессын гэрээ зэргийг харилцан суутгал хийх юм байна.