
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд
- Өнөөдөр бол жилийн 5 дах өдөр бөгөөд он дуусахад 363 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -19 хэмийн хүйтэн бол шөнөдөө -29 градус хүйтэн байх нь ээ.
- Өнөөдөр аргын тооллын нэгдүгээр сарын 5. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 19. Сугар гараг. Их морь одтой, нэг цагаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Бага хүйтэн болох улирал 18 цаг 25 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2427.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.70, юань 368.50, вон 2.19 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд
- Төрийн ордонд 9.30 цагт “Газрын нэгдсэн бодлого, нэгдмэл тогтолцоо, газрын суурь үнэлгээг шинэчлэх асуудал” нээлттэй хэлэлцүүлэг болно
- Сангийн яаманд 10.00 цагт Чингис бондын 500 сая долларыг өрийг хөрөнгө оруулагч нарт эгүүлэн шилжүүлэх арга хэмжээ болно.
- 10.30 цагт Улсын дээд шүүхэд МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэнэ.
- 11:00 цагт Татварын нэмэгдэл, өрийн тааз, мөнгөний бодлого, зээлийн хүү зэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлууд болон цаг үеийн бусад асуудлаар Ардчилсан нам хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал Ардчилсан намын төв байр "Ардчиллын өргөө"-ний 5 давхарт болно.
Хуралд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай болон намын дэргэдэх байгууллагуудын төлөөлөл оролцоно. - 11.00 цагт Нутгийн удирдлагын танхимд Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хорооны анхдугаар хуралдаан болно.
-
11.00 цагт "Ардчиллын өргөө"-нд АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
-
11.00 цагт МУБИС-ийн төв байранд Суурь судалгааны төвийн нээлт болно.
-
11.00 цагт "Үндэсний мэдээллийн төв"-д "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн"-өөс оффшор бүс болон 60 тэрбум төгрөгийн асуудлаар төрийн гурван өндөрлөгт шаардах бичиг хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.
- 12:30 цагт Эрүүл мэндийн салбарын парк шинчлэлийн хүрээнд Эрүүл мэндийн яамны гаднах талбайд алслагдсан 8 аймгийн 9 суманд түргэн тусламжийн авто машин гардуулна. 99179899, 86885060
- 12.30 цагт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат СХД-ийн гэр хорооллын айлуудын ариун цэврийн байгууламжийг шинэчилсэн технологитой газар дээр нь очиж танилцана. Гэр хорооллын айлуудын ариун цэврийн байгууламжийг хэрхэн сайжруулж, хөрсний бохирдлыг бууруулах боломжтой талаар сонирхолтой мэдээлэл бэлтгэх боломжтой шүү, манайхаан. БОАЖ-наас 12 цаг 30 минутад хөдөлнө.
- 12.00 цагт ХНХЯ-нд Тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулах чиглэлд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт ХНХЯ, Монголбанк, арилжааны банкуудын удирдлагууд гарын үсэг зурна.
- 15.00 цагт МҮХАҮТ-ын гадна талбайд 2017 оны онцлох аж ахуйн нэгжүүдийн туг мандуулах ёслол болно.
- 15.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд "Монголын зэс" компаниас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
.Энэ өдөр дэлхийн түүхэнд - 1991 оны энэ өдөр Испаний хөл бөмбөгчих Daniel Pacheco мэндэлжээ.
-
1968 оны энэ өдөр Канадын хоккейн тамирчин Joй Juneau мэндэлжээ.
-
1969 оны энэ өдөр Америкийн дуучин, хөгжмийн зохиолч Marilyn Manson мэндэлжээ.
-
1713 оны энэ өдөр Францын зохиолч Jean Chardin мэндэлжээ.