
УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан 10 цагаас эхэлж байна. Өнөөдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зохих шатны хэлэлцүүлгийг хийх юм.
Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийн талаар” мэдээлэх болно.