
Чингис бондын 500 сая ам.долларын үндсэн төлбөр өнөөдөр буюу 2018 оны 1-дүгээр сарын 5-нд төлөгдөх учиртай. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх Чингис бондын өрийг төлөх гүйлгээг баталгаажуулж холбогдох албан тушаалтнууд өнөөдөр Сангийн яаманд тайлагналаа. Энэ нь олон улсын хөрөнгө оруулагчид болон гадаад зах зээлд хүлээсэн үүргээ биелүүлж чадаж байгаагийн илрэл гэж Сангийн яам үзэж байна.
Өрийг шилжүүлэх үйл ажиллагааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “ Монгол Улс энэ онд нийт 3.5 их наяд төгрөгийн их өр төлнө. Өнөөдөр 500 сая ам. долларын өрийн үлдэгдлийг бонд гаргаж нээлттэй шилжүүлж байна. Манай улс Н.Алтанхуягийн Засгийн газрын үед 1.5 тэрбум ам.долларын өндөр үнэтэй зээл авсан. Цаашид Хөгжлийн банкнаас зээл авсан, улсын хөрөнгийг зувчуулсан, хулгайлсан этгээдүүдээс авсныг нь буцаан төлүүлж арга хэмжээ авах болно. Бид 500 сая ам.долларын үлдэгдэл 127 сая ам. доллар, хүү болох хоёр сая ам. долларыг төлж барагдууллаа. Сангийн яамнаас Монгол Улсын өрийн дэвтэр гаргасан. Үүний дараагийн өр бол нэг тэрбум ам. доллар байгаа” хэмээн тодотголоо.
Энэхүү өрийг бондоос төлж байгаа гэж хурлын үеэр мэдэгдсэн бөгөөд цаашид нефтийн үнэ өсөх хандлагатай байгаа гэнэ.
