
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд
- Өнөөдөр бол жилийн 8 дах өдөр бөгөөд он дуусахад 357 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -16 хэмийн хүйтэн бол шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ.
- Аргын тооллын 1 сарын 8, Сумъяа гараг. Билгийн тооллын 22, Тугчин одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 33 минутад мандан, 17 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2427.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.70, юань 368.50, вон 2.19 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд
- ШӨХТГ-аас 2018 оны 01 сарын 08-ний өдөр 11:00 цагт Засгийн газрын XI байрны 9-н давхарт 905 тоот Хурлын танхимд “Хэвлэлийн хурал” хийнэ.Хэвлэлийн хурлаар агентлагийн 2017 онд хийсэн онцлох ажил, хэрэглэгчийн өргөдөл гомдол, хяналт шалгалтын ажил, түүний үр дүн болон цаг үеийн шинжтэй зарим хяналт шалгалтын ажлуудаас танилцуулах болно. Та бүхэн хүрэлцэн ирж мэдээ сурвалжилга бэлтгэн хамтран ажиллана уу.
- Сургалтын чанар хүртээмж, хөтөлбөр, хүүхэд хөгжил, хамгаалал, багшийн хөгжил зэрэг дан ганц салбарын асуудал биш нийгмийн асуудал болоод байна. "Тогтвортой хөгжил-Сургуулийн өмнөх боловсрол","Тогтвортой хөгжил-Дээд боловсрол" гэсэн шат дараалалтай үндэсний хэмжээний зөвлөгөөнүүд 1,2-р сард зохион байгуулагдана. Маргааш та бүхэн Корпорайт зочид буудалд хүрэлцэн ирж цэцэрлэгийн багш, ажилтнууд, МХЕГ, Эрүүл мэндийн газар, Их дээд сургуулиуд, төрийн болон ТББ-ууд, эцэг эхийн төлөөллийн үгийг сонсож, цэцэрлэгийн хүүхдийн төлөө хийгдэх ажлуудын хамтын шийдлийг сурвалжлан мэдээлнэ үү. Зохион байгуулагч: БСШУСЯ. Холбоо барих: 99058414
- 11.00 цагт Төрийн ордонд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- 12.00 цагт СТӨ-нд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуудаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны шилдгүүдийг тодруулах арга хэмжээ болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд
- Өнөөдөр олон улсын хараагүй хүмүүсийн өдөр
- Хойд Африкт сайныг бүтээх өдөр
- Исландын талархлын өдөр
- Вануатугийн гэр бүлийн өдөр