
Хуванцар саванд хийсэн усанд уг материалын найрлага дахь төрөл бүрийн химийн бодис шингэдэг учраас хүмүүс хор ууж байгаагаас ялгаагүй гэж Англи, Австрали, Америкийн эрдэмтэд шуугиан дэгдээв. Тийм савлагаатай усыг буцалгаж хэрэглэсэн ч химийн бодисуудынх нь үйлчилгээ хэвээр байдаг гэжээ. Тэдний мэдээлснээр бид усыг нь ч, савыг нь ч уудаг аж. Тус судалгааны багийнхан 14 орны усан сангаас дээж авч шинжлэхэд 83 хувьд нь хуванцар хийхэд ашигладаг хэд хэдэн төрлийн бодис илэрсэн талаар мөн мэдээлсэн байна.