
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд
- Өнөөдөр бол жилийн 9 дах өдөр бөгөөд он дуусахад 356 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -16 хэмийн хүйтэн бол шөнөдөө -23 градус хүйтэн байх нь ээ.
- Ангараг гараг. Билгийн тооллын 23. Тэргүүн дагуул цагаагчин үхэр өдөр. Үс шинээр засуулбал эд ундаа идээ эдлэл олно.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2427.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.70, юань 368.50, вон 2.19 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд
- АӨСҮТөв нь эрүүл мэндийн салбарын анхдагч Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэгч байгууллага болж ажиллаж байгаа бөгөөд өөрсдийн үйл ажиллагаа, үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг улам чанаржуулах зорилгоор “Чанарын удирдлагын тогтолцоо-шаардлага” MNS ISO 9001:2016 стандартын шалгалтаар үл тохиролгүй гэж дүгнэгдэн ISO 9001:2016/ MNS ISO 9001:2016-г хэрэгжүүлэгч байгууллагаар шалгарч гэрчилгээг “Стандарчилал хэмжилзүйн үндэсний төв”-д 12 цагаас гардан авах гэж байна. Дэлгэрэнгүй мэдээлэлийг 99012376 дугаараас лавлана уу
Энэ өдөр дэлхийн түүхэнд
- Английн язгууртан гэр бүлийн хадагтай Catherine-гийн мэндэлсэн өдөр.
- Америкийн үндэсний хоолны өдөр.
- 2017 оны энэ өдөр Польшийн эрдэмтэн Zygmunt Bauman-ий таалал төгссөн өдөр.
- Исландын талархлын өдөр