
Швейцарийн "Alpine air" компани уулын цэвэр агаар импортлох боллоо.Тус улс цэнгэг агаар, цэвэр ус, бяслаг, шоколадаараа алдартай. Ялангуяа Альпийн нурууны үзэсгэлэнт байгалийг үзэж, тэндхийн агаараар амьсгалахаар жил бүр хэдэн мянган жуулчин Швефцарийг зорьдог юм байна. Тиймээс шинэ брэнд бий болгохоор Альпийн сэнгэнэсэн агаарыг савлаж зарах санаа нэлээд дэмжигдсэн гэнэ. Ингэхдээ цахим худалдаагаар борлуулах бөгөөд долоон литрээр савлах тухай мэдээлжээ. Энэ нь 120 удаа урт амьсгалахад хангалттай хэмжээ аж. Агаарын бохирдол ихтэй улсууд Альпийн агаарыг авахаас гадна жуулчдад жижгээр савлаж, амьсгалахад зориулсан тусгай баг дагалдуулахаар бүтээгдэхүүн маань эрэлттэй байна гэж компанийн удирдлага нь мэдээлжээ.