
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан авлигатай холбоотой 23 баримт байгаа ч АТГ-т хүргүүлж чадахгүй байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Г.Баасан: "АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл өнгөрсөн хугацаанд УИХ, Ерөнхийлөгчид авлигын эсрэг зөвлөмж хүргүүлж, 102 иргэнтэй биечлэн уулзлаа. ШУТИС-ийн оюутнуудын төлбөрөөс 3-4 тэрбум төгрөг завшсан гэх мэт 23 баримт бидэнд байгаа ч АТГ-т хүргүүлж чадахгүй байна. 2018 оныг бид "Гэрч, хохирогч, мэдээлэгч, шүгэл үлээгч нарыг хамгаалах жил" болгон зарласан. Гэвч АТГ ирүүлсэн иргэдийн гомдлыг устгаж, гомдол гаргасан иргэдийг ховлож байна. Намайг төмөр замтай холбоотой асуудлыг чимээгүй орхи гэж хүртэл хэлсэн. Х.Энхжаргал гэх мэт хүмүүсийг солиогүй цагт АТГ-т юу ч хүргүүлээд нэмэргүй.
Х.Энхжаргал 60 тэрбумын хэрэгт холбогдсон М.Энхболдын дотнын найз. Тиймээс Х.Энхжаргалыг огцруулах саналыг бид өнөөдрийн хурлаар дэвшүүлж байна" гэв.