
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд
- Өнөөдөр бол жилийн 10 дах өдөр бөгөөд он дуусахад 355 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -16 хэмийн хүйтэн бол шөнөдөө -23 градус хүйтэн байх нь ээ.
- Өвлийн дунд хар хулгана сарын таван шар мэнгэтэй хар бар өдөр. Буд гараг. Билгийн тооллын 24, Салхины эх одтой, хар бар өдөр. Өдрийн наран 8 цаг 31 минутад мандан, 17 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2427.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.70, юань 368.50, вон 2.19 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд
- 9.30-12.30 цагийн хооронд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүдийн хамт СХД-ийн Баянхошуунд Агаарын бохирдлын асуудлаар Боловсруулсан түлшний үйлдвэр болон СХД-ийн 3 дугаар амбулаторийн үйл ажиллагаатай танилцана. 99179899, 86885060
- 14:30 цагаас Бээжин-Улаанбаатарын 23-р галт тэргээр БНХАУ-д болсон 100 мянган долларын шагналын сантай олон улсын тэмцээн мөн Индонезийн Жакарта хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус тус түрүүлж, геннисийн дээд амжилт тогтоосон Монголын ой тогтоолтын академийн ихэр тамирчин ОУХМ Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар хүрэлцэн ирнэ. 9909-1674, 8611-4818
- Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт 09:00 цагаас эхэлнэ.
Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын Онцгой байдлын албаны 92 удирдах бүрэлдэхүүн оролцох юм.
Тиймээс эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирж, мэдээ, мэдээлэл авахыг урьж байна.
Цугларалт болох газар: НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙГ ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТ АРГАЗҮЙН ТӨВ./Алтай хотхоны баруун талд/
Холбоо барих утас:99249813, 88249813 - “Хүүхдийн хөгжил, эрүүл мэнд болон эхийн ажил эрхлэлт,
орлогод төрийн өмчит цэцэрлэгийн үзүүлэх нөлөө” төслийн суурь судалгааны тайлангийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна. Хаана: МУИС-ийн Номын сангийн 5 давхарт 502 дугаарын хурлын заал,
Хэзээ: 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09:00 цагт эхэлнэ. - JCI Лидер салбар байгууллагаас 2016 онд санаачилан Элэгний Вирусын эсрэг хамтдаа “Live + R” төслийн 2 дахь үе шат эхлэж байна. Төслийн хүрээнд ДЭМБ-тай хамтран энэ удаад СХД, СБД, ЧД-ийн иргэд мөн Цэргийн албан хаагчидыг хамруулан элэгний вирусын сургалт,шинжилгээ, вакцинжуулалтыг үнэ төлбөргүй хүргэх юм. Нээлт: 2018.01.10ны Лхагва гарагт 14:00цагт Хаана: МУ-ын Үндэсний Батлан Хамгаалах Их Сургууль дээр буюу Соёлын төвд Холбогдох утас: 99114511, 99115342
- Улсын филармонийн байранд 10.00 цагт БСШУС-ын сайд Ц.Цогцолмаа соёлын салбарынхантай уулзаж, "Соёлын тухай хууль”, “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн хэрэгжилтийн талаар хэлэлцэнэ.
- Монголбанкинд “Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах аян”-ы нээлт 11.00 цагт болно.
- МҮЭХ-ноос өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл 11.00 цагт хийнэ.
- Өдрийн сонины Асуух эрхийн танхимд 12.00 цагт Г.Номуундарийн өмгөөлөгч Р.Булгамаа, хүчирхийллийн эсрэг төрийн бус байгууллагуудын удирдлагууд мэдээлэл хийнэ.
- ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар 13.00 цагт мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд
-
2017 оны энэ өдөр Польшийн эрдэмтэн Zygmunt Bauman-ий таалал төгссөн өдөр.
- Английн язгууртан гэр бүлийн хадагтай Catherine-гийн мэндэлсэн өдөр.
- Америкийн үндэсний хоолны өдөр.
- Исландын талархлын өдөр