
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд
- Өнөөдөр бол жилийн 11 дах өдөр бөгөөд он дуусахад 354 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -13 хэмийн хүйтэн бол шөнөдөө -23 градус хүйтэн байх нь ээ.
- Аргын тооллын 1 сарын 11, Бархасвадь гараг. Билгийн тооллын 25, Хонгорцог одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 30 минутад мандан, 17 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2427.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.70, юань 368.50, вон 2.19 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд
- Төрийн ордонд 10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
- 11.00 цагт “Иргэний танхим”-д “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” хэлэлцүүлэг болно.
- 11.00 цагт ХХААХҮЯ-нд “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” танилцуулах уулзалт болно.
- 11.00 цагт УУХҮЯ-нд "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал болно.
- 11.00 цагт “Хэвлэлийн хүрээлэн”-д “Монголын ардчилсан холбооны дэргэдэх ахмадуудын зөвлөл” ТББ-аас Монгол Улсын айл өрхүүдийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
- 12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Гавьяат жүжигчин Г.Батбаярын эмчилгээнд зориулсан хандивын тоглолтын талаар Нийтийн дуучдын нэгдсэн холбооноос мэдээлэл хийнэ.14.00 цагт Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т хур хог үүсэх магадлалтай 25 цэгийг камераар хянах төвийн нээлт болно.
- Төрийн ордонд 14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд
1991 оны энэ өдөр Испаний хөл бөмбөгчих Daniel Pacheco мэндэлжээ.
1968 оны энэ өдөр Канадын хоккейн тамирчин Joй Juneau мэндэлжээ.
1969 оны энэ өдөр Америкийн дуучин, хөгжмийн зохиолч Marilyn Manson мэндэлжээ.
1713 оны энэ өдөр Францын зохиолч Jean Chardin мэндэлжээ.