
НӨАТ-ын сугалааны супер шагналын сан 50 сая төгрөг байсныг 25 сая болгон бууруулжээ. Сангийн 381 дүгээр тушаалаар НӨАТ-ын сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээг өөрчлөн баталжээ.
Энэхүү тушаал нь энэ сарын 21-нд болох өнгөрсөн оны 12 дугаар сарын 01-31-ны хооронд иргэдийн худалдан авалтын баримтыг хамруулсан сугалаанд хамаарахгүй юм. Харин ирэх сард болох сугалаанаас эхлэн шагналын санг дээрх байдлаар бууруулах юм байна.