
Энэ зун АНУ Европ руу танкийн нэгдүгээр бригадаа илгээнэ. Европ дахь хүчнээ сэлгэх хүрээнд Техас муж улсын Форт-Худ баазад байрладаг торгон цэргийн нэгдүгээр дивизийн бүрэлдэхүүнд багтдаг уг бригадыг илгээх болжээ. НАТО-гийн дэргэдэх АНУ-ын төлөөлөгчийн газраас ийн мэдээлсэн байна. Крымийг ОХУ-д нэгтгэсний дараа 2014 оны хавар АНУ, НАТО-гийн “Atlantic Resolve” ажиллагааг эхлүүлсэн юм. Үүнийг Зүүн Европын орнуудын итгэлийг сэргээх зорилготой гэдэг. Уг ажиллагааны хүрээнд АНУ-ын Хуурай замын хүчин Польш, Балтын тэнгис орчим, Румын, Болгар, Унгарт олон үндэстний цэргийн сургуулилалтад оролцож байна.