
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд
- Өнөөдөр бол жилийн 15 дах өдөр бөгөөд он дуусахад 350 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -15 хэмийн хүйтэн бол шөнөдөө -23 градус хүйтэн байх нь ээ.
- Аргын тооллын 1 сарын 15, Сумъяа гараг. Билгийн тооллын 29, Гар одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 25 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана.Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2427.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.70, юань 368.50, вон 2.19 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд
- 11.00 цагт Төмөр замын дуу, бүжгийн соёлын ордонд Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн 2017 оны ажиллагааны тайлангийн хурал болно.
- 11.00 цагт УУХҮЯ-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийнэ.
- 11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд мэргэжлийн үс арчилгааны “Ревлон-Бидний хайртай өнгө” тэмцээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
- 14.00 цагт СТӨ-нд Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзана.
- 14.00 цагт ЭМЯ-нд зарим аймаг, сумын эмнэлэгт тоног төхөөрөмж гардуулах арга хэмжээ болно.
- 14.00 цагт ЦЕГ-ын Сүлд чуулгын байранд Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсийн 2017 оны ажиллагааны тайлангийн хурал болно.
- 15.00 цагт ХСҮТ-д Францын мэс заслын академийн хүндэт гишүүн, доктор, клиникийн профессор Ж.Чинбүрэнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд
- Энэтхэгийн Армийн өдөр
- 1968 оны энэ өдөр Канадын хоккейн тамирчин Joй Juneau мэндэлжээ.
- 1969 оны энэ өдөр Америкийн дуучин, хөгжмийн зохиолч Marilyn Manson мэндэлжээ.
- 1713 оны энэ өдөр Францын зохиолч Jean Chardin мэндэлжээ.