
Хаан Банк 2018 оны 01-р сарын 03-ны өдрөөс 03-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд “Хэрэглээний зээлийн аян”-ыг орон даяар эхлүүллээ. Аяны хүрээнд харилцагч та зээлийн материалаа бүрдүүлээд хэрэглээний бүх төрлийн зээлийг ажлын 8 цагт багтаан шуурхай авах боломжтой. Хэрэглээний зээлд:
- Цалингийн зээл
- Автомашины зээл
- Лизингийн зээл цахилгаан бараа, тавилга зэрэг худалдан авах зээл
- Ногоон зээл
- Тэтгэврийн зээл
- Аяллын зээл
- Хадгаламж барьцаалсан зээл
- Малчны зээл тус тус багтана
- Хэрэглээний зээлийг ХААН-аас авах гурван шалтгаан
Бичиг баримт: Зээл авахад олон материал шаардахгүй, цалингийн орлоготой тохиолдолд иргэний үнэмлэх, НДД гэсэн үндсэн 2 материал шаардана. Зээлийн төрөл болон орлогоос хамаарч үнийн нэхэмжлэл, бизнесийн орлого тодорхойлох баримт шаардаж болно.
Хамгийн шуурхай: Зээл авах гэж та цагаа үрэх шаардлагагүй, бид ажлын 8 цагт таны зээлийг шуурхай шийдвэрлэн олгоно.
Танд ойрхон: Хэрэглээний бүх төрлийн зээлийг ХААН Банкны орон даяар байрлах бүх салбараар дамжуулан олгоно. Тиймээс та тухайлсан салбар хайж цаг алдах шаардлагагүй.
Та “Хэрэглээний зээлийн аян”-ы тухай дэлгэрэнгүй мэдээллийг https://www.khanbank.com/mn/personal/product/71, 33 30 30 дугаар болон Zeel@khanbank.com хаягаар аваарай.
Хаанаас зээл авах вэ? гэж бодож байгаа бол хамгийн хялбар боломжийг танд олгох ХААН-ыг зориорой.
Хэрэглээний бүх төрлийн зээлийг ХААН банк танд хүргэнэ.