
Өглөөд таны мэдэх ёстой зүйлс
- Өнөөдөр бол жилийн 18 дах өдөр бөгөөд он дуусахад 347 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -13 хэмийн хүйтэн бол шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ.
- Аргын тооллын 1 сарын 18, Бархасвадь гараг. Билгийн тооллын 2, Булаагч одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2425.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.20, юань 377.50, вон 2.230 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд
- 09.00 цагт НЗДТГ-т Буриадын Засгийн газрын тэргүүн Алексей Самбуевич Цыденов, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нар албан ёсны уулзалт хийнэ.
- 09.00 цагт МУБИС-ийн хичээлийн III байранд "Боловсролын нийгэм судлалын тулгамдсан асуудлууд" эрдэм шинжилгээний хурал болно.
- 09.00 цагт Хужирбулан дахь цэргийн сургалтын төвд Цэрэгжлийн спортын өвлийн хоёр төрөлт болон Цэрэг, спорт, цогцолборын өвлийн олон төрөлт тэмцээний нээлт болно.
- 10.00 цагт “Blue sky” зочид буудалд “Буриадын Хөрөнгө Оруулалтын Боломжууд” бизнес уулзалт болно.
- 10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
- 11.00 цагт Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлийн 17 дугаар цэцэрлэгийн барилгад их засвар хийх төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.
- 11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Тусгаар тогтнол хөдөлгөөн”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”, “Шударга иргэдийн фронт”, “Үндэсний хас хөдөлгөөн” ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- 12.00 цагт БХБЯ-нд барилга барих, зураг төсөл боловсруулах, материал үйлдвэрлэх зэрэг тусгай зөвшөөрлийг цахимаар олгох төслийн нээлт болно.
- 14.00 цагт Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын политехник коллежид Үнэт эдлэлийн мэргэжлийн дархан бэлтгэх орчин үеийн дадлагын газрын нээлт болно. Утас: 91915340, 88844482
- 14.00 цагт “Бишрэлт” зочид буудалд “Нийгмийн хариуцлагын манлайлал-2018” бизнес эрхлэгчдийн форум болно.
- 14.00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт “Өвдөгний үений гэмтлийн оношлогоо, эмчилгээний асуудлууд” семинар болно.