
Өчигдөр буюу 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны 12 дугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны нэгдүгээр сарын 20-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 16,632,259 баримт хамрагдсанаас:
- 100 сая төгрөгийн - 1
- 20 сая төгрөгийн - 1
- 4 сая төгрөгийн - 21
- 500 мянган төгрөгийн - 131
- 100 мянган төгрөгийн - 1504
- 20 мянган төгрөгийн - 14,868 баримт тохиролд таарч, нийт 16.526 иргэн азтан боллоо. Супер азтан тодорсонгүй.