
“Амлалт нэхэх ард түмний холбоо”-ноос Мongel News мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.
Ирэх жил Амлалт нэхэх ард түмний холбоо үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой болно.
Хэвлэлийн хурлын үеэр тус холбооны тэргүүн Д.Батцогт: УИХ-ын сонгуулиас хойш өдийг хүртэл намуудыг юу хийх бол гэж тэвчээртэй хүлээцтэй хандлаа. Өнгөрсөн хугацаанд манай холбоо эрх баригчдаас амлалт нэхэж, тэмцэж үр дүнд хүрч байсан. 2016 оны сонгуулиар 65 суудал авч үнэмлэхгүй ялалт байгуулсан МАН олон сайхан амлалт өгч гарч ирсэн. Гэтэл энэ амлалтаа биелүүлэх биш харин ч эсрэгээр нь бодлого хэрэгжүүлээд явж байгаад харамсаж байгаа.
Сүүлийн үед ард түмний амьдрал доройтож уур бухимдал нь дээд цэгтээ хүрч байна. Эх баригчдаас амлалтаа биелүүлэхийг ард түмэн биднээс шахан шаардаж байгаа. Манай холбоо өнөөдөр МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасны дагуу, татвар, зээлийн хүү нэмэхгүй зэрэг амлалтаа биелүүлэхийг хүсч, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүллээ.
Тус холбооны нутгийн зөвлөлийн гишүүн П.Батжаргал хэлэхдээ " Монголын ард түмны хатан зориг есөн эрүү шүүхэд мохоогүй юм. Есөн төрлийн татвар нэхэхэд арга барагдаад байна шүү. Хөдөө орон нутагт ард иргэд талх авч чадахгүй таллан хувааж авч байна. Энэ бол ард иргэд тартагтаа тулсны илрэл" гэв.