
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос сэтгүүлчдэд хүний эрхийн ойлголт өгөх чадавхжуулах үүднээс сар бүр уулзалт зохион байгуулж, энэ чиглэлээр мэдээлэл өгдөг уламжлалтай. Нэгдүгээр сард тус газрын дэргэдэх "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид" клубын гишүүдэд "Ялгаварлан гадуурхалт ба тэгш байдал" сэдвээр мэдээлэл өгөв.
Мөн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг "Орон нутаг дахь хүний эрхийн асуудлууд" сэдвээр мэдээлэл өгч, чөлөөт ярилцлага өрнүүсэн байна. Мөн тус уулзалтад оролцсон гишүүн сэтгүүлчдэд хүний эрхийн сургагч багш Х.Цэцгээ хичээл заасан юм.