
БНСУ-ын Бусан хотноо зохион байгуулж буй "Бусаны Ардчиллын форум-2018” хуралд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж оролцож байна. Тэрбээр тус хуралд "Тогтвортой хөгжлийн зорилт болон Хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдвээр илтгэл тавих юм.
НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтууд сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа тус хурлаар 16 дахь зорилт буюу дэлхий нийтэд энхтайван, шударга ёсыг цогцлоох зорилтын хүрээнд голлон ярилцаж, бусад зорилтуудын нийтлэг шинжтэй асуудлыг хэлэлцэх салбар хуралдаануудыг явуулдаг.
Манай улсын ХЭҮК-ын дарга уг форумд мэтгэлцэгч бас илтгэгчээр оролцож, хүний эрхийг цогц байдлаар төлөвлөн, хэрэгжүүлж, хяналт тавихад чухал асуудал нь тогтвортой хөгжлийн зорилт болохыг онцлон хөнджээ. Мөн ХЭҮК-оос хийсэн ажлыг танилцуулж, туршлагаа хуваалцсан байна.