
1912 оны Стокхольмын олимпын марафон гүйлтийн тэмцээнд оролцсон Японы тамирчин Сицо Канагүри 30 км зам туулсны дараа ам нь цангажээ. Аргагүйн эрхэнд хамгийн ойрын айл руу орж, ус өгөхийг гуйсан байна. Гэрийн эзэн гал тогооны өрөөнөөсөө гарч иртэл өнөөх тамирчин нь нам унтаж байжээ. Ийнхүү нойрны улмаас уралдааны замаа дуусгаж чадаагүй тэрбээр 1976 онд 76 настайдаа үлдсэн зайгаа дуусгажээ. Ингэснээр япон марафонч марафоны зай болох 42 км замыг 54 жил, 8 сар 6 хоног, 8 цаг 32 минут, 20 секундэд туулсан хэмээн түүхэнд тэмдэглэгджээ.