
19 дэх жилдээ зохиогдох гэж буй "Хөх Сувд 2018" олон улсын мөсний баяр энэ жил Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Доод модот буланд 3-дугаар сарын 3, 4-нд болохоор товлогдлоо.
Энэхүү арга хэмжээ нь Монгол оронд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, Азийн цэвэр усны томоохон нөөц Хөвсгөл далайд хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжих, орон нутгийнханд өвөл орлого олох боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Энэхүү арга хэмжээний зохион байгуулагч Г.Энхбаяр: Энэ жилийн нээлтэд ОХУ-аас уран гулгагчид хүрэлцэн ирж үзүүлбэр үзүүлэх гэж байгаагаараа өмнөх жилүүдийн арга хэмжээнээс онцлог юм. Мөн мөсөн хоккейн хоёр багийн үзүүлэх тоглолт, морин чарга, цаа буга, нохойн чарганы парад мотоспортын төрөл зэрэг онцлох олон арга хэмжээг дурдаж болох юм.
.jpg)