
Өнөө орой одон орны гурван ховор үзэгдэл буюу сар хамгийн том хэмжээтэй, бүтэн хиртсэн бөгөөд хөх өнгөтэй болохыг харах нь. Үүнийг Оросын Алс Дорнод, Ази, Австрали, АНУ-ын баруун эргийн оршин суугчид ажиглах гэнэ. Сүүлийн 150 жилд анх удаа ийм давхцал болох гэж буйг Америкийн судлаачид тэмдэглэжээ.
Сар дэлхийд хамгийн их ойртсоны улмаас 30 хувиар тод, диаметр нь 14 хувиар том харагдана. Мөн бүрэн хиртсэн сар улаавтар өнгөтэй болно. Мөн нэг сард хоёр дахь удаагаа бүтэн хиртсэний улмаас сар хөх өнгөтэй харагддаг.
Хамгийн сүүлд 1866 оны гуравдугаар сарын сүүлчээр сарны ийм давхцал болсон гэнэ. Дараагийн удаа 2028 оны арванхоёрдугаар сарын 31-нд сарны хэмжээ хамгийн том болж, улайн хиртэж, бас нэг сарын хугацаанд давхар хиртэх үзэгдэл болох ажээ.