
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баярын урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж өчигдөр буюу 1-р сарын 31-нд танилцуулсан. Шингэн сүүний чанар аюулгүй байдалд үнэлэлт өгч 17 цэгт шалгалт хийснээс 3 дээжинд усны хольцтой, нян судлалын шинжилгээгээр 2 дээж бруцеллёзын үүсгэгч илэрсэн нь тогтоогдсон байна. Энэ ч учраас сар шинийн баяраар худалдан авалт хийхдээ ил задгай борлуулж буй цагаа идээ худалдан авахаас зайлсхийх, хаяг шошгыг нь анхаарахыг НМХГ-аас анхааруулж байна.
.jpg)