
.jpg)
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг хоёр тал өнгөрсөн онд хамтран тэмдэглэсэн билээ. Энэхүү арга хэмжээний хаалтыг өчигдөр "Улаан гэр" арт галарейд гэрэл зургийн үзэсгэлэнгээр хаалаа. Монгол Улс-АНУ 30 жилийн дотор соёлоос эхлээд батлан хамгаалах хүртэлх бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж ирсэн юм.